Улс төр
Ц.Нямдорж: Тусгай албаны зардлыг өөр зүйлд зарцуулж, дургиж байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.04.21/ дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслий
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ДАРГА, ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ:
Төрийн аудитын байгууллагад 396 хүн ажиллаж, жилдээ 6782 шат шатны төсвийн захирагч нарт аудит хийдэг. Мөн гүйцэтгэлийн нийцлийн 100 гаруй аудит хийж, нийтдээ жилдээ 7 мянга орчим аудитад 396 хүний бүрэлдэхүүнтэй хийж байна. Үүн дотроо аудит хийх 284 хүн бий. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд 2017 онд аудит хийсэн байдаг. Тухайн үед тайланг УИХ-д танилцуулсан юм билээ. Мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаанд ашиглах тухайд хангалтгүй байгаа. Энэхүү хэлэлцэж буй төсөлд мэдээллийн технологийг зохих түвшинд нь байлгая гэдэг үүднээс аудитын байгууллага мэдээлэл технологийн төвтэй байж болно, мөн аудит хийлгүүлдэг байгууллагуудаас мэдээллийн баазаа бүрдүүлэх зохицуулалт тусгагдсан. Цаашид технологийн хөгжлийг ашиглаж цаг хугацааг хэмнэх мөн дата дээр ажиллаж оновчтой дүгнэлт гарах тал дээр ажиллана гэж үзээд хуулийн төсөлд оруулсан. “Тогтвотой хөгжил 2030” хөтөлбөрт аудит хийгээгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:
Төрөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын захирагч нарт хяналт тавих эрх нь энэ хуулиар үүсч байгаа. Үүнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, УИХ-ын дарга хүртэл орно. Хараат бус байх зарчмаа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө тусгаж өгсөн. Аудитын байгууллагын нэгдэж орсон олон улсын аудитын байгууллагын дээд байгууллагуудын тунхаглалд Аудитын байгууллага Үндсэн хуулийн байгууллага байж хараат бус байна гэсэн зарчим бий. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн байгууллага болсноор аливаа мөрдөлтөөс хамгаалагдсан байх ёстой гэж тунхагласан байдаг юм билээ. Тиймээс энэ оруулж ирсэн хуульд аудиторыг УИХ-ын гишүүдээс давуу эрхтэй оруулж ирсэн зүйл алга. Аудитын байгууллагад хөндлөнгийн аудитын байгууллагууд аудит хийсэн юм билээ. Тиймээс Монголын аудитын тогтолцоо болон байгууллагынх нь эрсдэлийг тооцоолоод үзэхэд хөндлөнгийн дарамтууд их байдгийг харуулсан байгаа юм. Ерөнхий аудитор ерөнхий шүүгчид аудит хийсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар мэдүүлэг, тайлбар авах нөхцөл байдал үүсвэл яах вэ. Ийм байдал үүссэн тохиолдолд хараат байдлыг нь яаж хангах юм бэ. Хөндлөнгийн мэдүүлэг өгнө гэж оруулсан байна. Хамгаалагдаж байгаа зүйл алга. Бусад орнуудын тогтолцоог судалж байж оруулах хэрэгтэй. Байцаалт, мэдүүлэг авахыг нь хасчхаж байгаа юм уу. Ирээдүйд үүсэх эрсдэлүүдээ яаж тооцоолох вэ.
УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Г.ТЭМҮҮЛЭН:
Судалж үзсэн.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд тухайн холбогдох албан тушаалтнуудыг явуулж байгаа үйл ажиллагаатай нь холбогдуулан тайлбар, мэдүүлэг авахыг хориглоно гэж заасан байдаг. Олон улсын туршлагуудыг ч судалсан. Канад улсын хуульд ч ийм байдлаар тусгагддаг. Нийтлэг жишгийг харахад хуулийнхаа хүрээнд ЛИМА-гийн тунхаглалаас баталсан хараат бус байдлыг бэхжүүлэх бусад зохицуулалтуудыг бүрэн утгаар нь оруулсан. Ажил үүргээ хэвийн явуулж байх үед нь гарч болзошгүй эрсдэлээс УИХ хамгаалах заалт байгаа гэж үзэж байгаа. Өмнөх хуульд ч тодорхой хэмжээний хязгаарлалтууд байсан.Энэ хүрээнд үлдээх нь зөв гэж санал хураалтаар шийдвэрлэсэн.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН:
Хуучин хуулиараа ерөнхий аудитор хангалттай хамгаалагдсан гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл гэдэг агуулгаар хамгаалагддаг шиг ерөнхий аудитор хамгаалагдсан. Тайлбар, мэдүүлэг өгөхгүй гэдэг нь арай хэтэрчхээд байгаа юм. Шүүгч нартай харьцуулж үзэх нь учир дутагдалтай. Цаашдаа байцаалт, мэдүүлэг өгдөггүй байж болохгүй. УИХ-ын гишүүний байцаалт өгдөггүй байсан эрх дархыг ч байхгүй болгосон. Төрийн албан тушаал хашиж байгаа хүн хууль бус үйлдэл хийсэн бол үүнийг нь халхавчилж болохгүй. Энэ албан тушаал дээр 12 жил ажиллах бүрэн боломжтой. Өмнө нь байсан хуулиар хангалттай хамгаалалтыг хийж өгсөн. Байцаалт өгдөггүй байвал аудит хараат бус байдал бий болно гэж үзэж болохгүй. Хангалттай дархлаа бий, ажлаа л сайн хийх хэрэгтэй.
Төрийн албаны эрх мэдлээр дарамталж, далайлгадаг явдал байгаа учраас нэг хүнд хэт их эрх мэдэл өгөхийг нь хязгаарлах ёстой гэж бодож байна. Цаашдаа төлөвшил, ёс зүй,төрийн албаны дархлаа бий болсон цагт нь өөр байж магадгүй. Сэргээгдэх эрчим хүч дээр хүртэл харж байхад дарамт шахалт явах юм. Тиймээс төрийн албанд хамаагүй их эрх мэдэл өгөх асуудал нь цаг үетэйгээ ёс зүй, төрийн албаны төлөвшилтэйгөө уялдаж явах ёстой гэж үзэж байна. Төрийн албаны хуулиар төрийн албаны нөөцөө нөхөж чадахгүй болчихсон. Өнөөдөр гэхэд манай яам 16 ажилтан авч чадахгүй байна. Хэтэрхий өндөр шалгуур тавьчихсан. Уг нь бол зөв, нөгөө талдаа хууль нь хэрэгжихээ больсон. Хүнтэй л холбогдох учраас хуулийн асуудлыг ёс зүй, төрийн албаны төлөвшилтэй уялдуулж явуулах нь зөв.
Шинжээчийг ажлуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй буюу ойролцоогоор 4.4 тэрбум байхаар оруулсан саналын талаар Үндэсний аудитын газрын дарга, ерөнхий аудитор Д.Занданбат “2020 оны төсөвт манай шинжээчийн зардалд 1,9 тэрбум төгрөг суусан. Одоогийн хуулийн зохицуулалтаар шинжээчийн зардлын дээд босгыг 20 хувиас хэтрэхгүй гэж заасан. Энэ жилийн тухайд манайх 22.1 тэрбум төгрөгийн урсгал зардалтай. Цалин хөлсөнд 14.7 тэрбум төгрөг. Ажлын хэсэгт ярьж байгаад шинжээчийн зардлын дээд босгыг тогтоосон. Энэ хавар Оюутолгойд аудит хийнэ гэсэн төлөвлөгөө гаргана. Шинжээч бол нарийн мэргэжил учраас өртөг өндөртэй” гэв.
Эрчим хүчний сайд, ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн:
Онцгой тохиолдолд буюу Оюутолгой зэрэг олон улсын онцгой төсөл дээр гарах шинжээчийн зардлыг өөр хэлбэрээр зохицуулж болно. Олон улсын арбитрын шүүх дээр зардал гарахад нөөцөөс зохицуулдаг шиг тусгай зохицуулна. Энэ нь байнга гэсэн байдлаар хандаж болохгүй. 20 хувь гэдэг бол асар өндөр төсөв.
Уг саналыг байнгын хороогоор дэмжив. Онцгой тохиолдлуудад дээрх зардал гарна гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тодотгов.
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байх үед Тусгай албаны санхүүгийн зардалд аудит хийсэн. УИХ-ын захиалгаар. Энэ шалгалтын дүгнэлтийг танилцуулахгүй юм уу. Тухайн үед аудит хийлгэх санал гаргаж байсан гишүүдийн нэг нь би. Тусгай албаны зардлыг шал өөр зүйлд зарцуулаад дураараа дургиж байна. Хүний эрхийг зөрчих, хүнийг шоронд хатаах хүртэлх арга хэмжээнд зарцуулж байна. Шалгалтын дүнг танилцуул гэж хэлээд удаж байна. Нууц бол нууцынх нь хүрээнд дүнг танилцуул, би нууцлалыг задруулахгүй. Тусгай албаны арга хэмжээний зардлаас өөрт нь таалагддаг хүмүүст их хэмжээний мөнгөн тэтгэмж өгсөн асуудал хүртэл бий. Ийм юмнуудаа нуугаад байх юм.
Үүгээр Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусав.
Дараа нь “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж ,зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулснаар, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах болов.
н талаар гишүүд асуулт асуусан юм.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр11 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр11 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа