Дэлхий дахинд
Сайн мэдээ: “Remdesivir” эм covid19-ийн эсрэг өндөр үр дүн үзүүлжээ
АНУ-ын “Gilead Sciences” компанийн бүтээгдэхүүн “Remdesivir” гэх эм нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг туршигдаж буй, хамгийн өндөр хүлээлттэй байгаа эмнүүдийн нэг билээ. Тус эмийг Хятад улсад туршсан туршилтийн үр дүн тааруу байсан гэх мэдээлэл гарч, ДЭМБ анх энэ мэдээллийг задруулсан ч туршилтын үр дүнд гүйцэт шалгаж дуусаагүй байсан гэх шалтгаанаар эргэж мэдээллээ устгасан юм.
Харин АНУ-ын мэргэжилтнүүд уг эмийг туршиж үзэхэд сайн үр дүн гарсныг зарлажээ. Энэ удаагийн туршилтыг АНУ-д холбооны засгийн газрын оролцоотой зохион байгуулсан ба тус улсын засаг захиргаа “remdesivir” эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглах зөвшөөрөл өгч магадгүй болж байна.
АНУ-ын зүгээс Хятадын талыг туршилтын үр дүн хараахан гарч амжаагүй байхад туршилтг зогсоосон учир эмийн үйлчилгээг харж амжаагүй хэмээн үзсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп туршилтын үр дүнг сонсоод баяртай байгаагаа илэрхийлсэн бол тус улсын коронавирусийн эсрэг кампанит ажлыг ахалж буй халдвар судлаач мэргэжилтэн Энтони Фаучи уг туршилтыг маш чухал ач холбогдолтой туршилт боллоо хэмээгээд улам гүнзгийрүүлэн судлахыг зөвлөсөн байна.
ХДХВ-ийн эмчилгээнд ашигладаг уг эм нь вирусийн үржиж олшрох механизмийг зогсоодог үйлчилгээтэй эм бөгөөд АНУ-д явуулсан туршилтаар “remdesivir” эмийг хэрэглэсэн өвчтөнүүд хэрэглээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад 31 хувиар илүү түргэн эдгэрсэн байна. Одоо хөндлөнгийн судлаачдын санал бодлыг сонсох ба үүний дараа бүх үр дүнг нэгтгэж тавдугаар сард албан ёсоор олон нийтэд зарлах ажээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ