Улс төр
Х.Оюунцэцэг: Гэмт хэрэгтэн горилогчдынхоо нэрсийг яаралтай түдгэлзүүлэхийг С.Эрдэнээс шаардаж байна
Төрийн бус байгууллагууд нэгдэж 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг нэн даруй түдгэлзүүлэх шаардлагыг намын дарга С.Эрдэнэд хүргүүллээ.
Учир нь, тус намаас нэр дэвшихээр горилогчид эх орноо зарж баяжсан оффшор данстан, эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдсан, татагдаж байгаа сэжигтнүүд, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, тендер, концесс луйвардагч, эрүүдэн тамлагч, эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлэгч гээд муу муухай бүрдсэн үл бүтэх этгээдүүд байна гэж үзжээ.
“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг: АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Ямар хүмүүс нэр дэвшээд байгаа юм бэ.
АН -д хувийн банк бус санхүүгийн байгууллагатай мөнгө хүүлэгч, хүчирхийлэгч гээд есөн шид нь бүтсэн үл бүтэх этгээдүүд цугласан байна.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч АН ийм байж болохгүй. Тиймээс АН-ын С.Эрдэнэ даргад шаардлага хүргүүлж байна.
С.Эрдэнэ дарга мөнгөөр бүхнийг шийдэж, ард түмнийг төлөөлөх хүмүүсийг гэмт хэрэгтэн, залилагч, булхай этгээдүүдээр төлөөлүүлж болохгүй. Иргэд бид үүнийг эсэргүүцэж байна” гэв.
Тэрээр, АН-ын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг зарлалаа.
- Д.Сүндий гэгч АН-ын Үндэсний бодлогын хорооны зөвлөлийн гишүүн,гэр бүлийн хүчирхийлэгч, мөнгө хүүлэгч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бие эрхтэнд нь халдаж зодсон гэх хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст яллагдагчаар татагдан шалгагдаж, прокурор дээр хянагдаж байгаа хүн.
- О.Амгалан нь дөрвөн эхнэр сольсон.Бусдын биед хүнд гэмтэл учруулсан, тендер будлиантуулж, хоёр тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан.
- П.Цагаан нь эрх мэдлээ урвуулан ашиглаж Солонгос улсын иргэнийг олон сая ам.доллараар зарласан.
- Р.Эрдэнэбүрэн нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан. Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт шалгагдаж байгаа.
- Н.Батбаяр нь эрх мэдлээ урвуулан ашигласан Хөгжлийн банкны бульхай луйварт холбоотой. /Түүхий охин нэр дэвшихээр горилж байгаа/
- Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн булхай луйвартай холбоотой.
- Д.Алтанхуяг “Зэс” эрдэнийн хувьцаа гэх хэргээр 24500 иргэнийг залилсан хэргээр шалгагдаж байгаа.
- Д.Доржпүрэв Эрчим хүчний сайд асан байхдаа 3.5 сая ам.долларыг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа.
- Б.Хурц ТЕГ-ын дарга асан генерал цолтой. Энэ хүн С.Зоригийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр Төв аймгийн анхан шатны шүүх дээр шалгагдаж, хэрэг нь прокурорын хяналтад байгаа.
- Д.Мурат Бэлгийн дур хүслээ ёс бусаар тулган дарамтлагч
- Кекушүзан Н.Батбаяр хууль бус орд газрын наймаа хийж, гурван га газартай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа.
- Т.Энхсайхан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн,Япон улсын иргэнээс нэг тэрбум төгрөг залилсан хэргээр шалгагдаж байгаа.
- Ажнай Бат-Эрдэнэ гэгч нь 175 мянган тонн нүүрсний гэмт хэрэгт шалгагдаж байгаа.
Энэ мэт гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан, одоо шалгагдаж байгаа нөхдүүдийг нэр дэвшүүлж болохгүй. Цаг алдалгүй эдгээр горилогчдыг сонгуульд нэр дэвшүүлэхээс түдгэлзүүлэхийг шаардлаа.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр14 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа