Connect with us

Нийгэм

БОАЖЯ шилдэг гурван яамны нэгээр шалгарчээ

Нийтэлсэн

-

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2019 онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр бусад яамыг тэргүүлсэн тул Засгийн газраас шилдэг 3 яамны нэгээр шалгарууж, цом, батламж олгосныг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа. Батламжид “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн тул батламж олгов” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2019 онд Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 17 хувь байсныг 20.1 хувьд хүргэж, шинээр 31 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тухайлбал, Ноён уул орчмыг дархан цаазат ангиллаар, Гутайн даваа, Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан юм.

Мөн хариуцлагатай уул уурхай хөгжих эхлэлийг тавьж, Ашигт малтмалын тухай хуульд “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна” гэсэн заалтыг оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн бариад байна. Мөн БОАЖЯ-аар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр суманд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 11 ААН, Өмнөговь аймагт 9, Баянхонгор аймагт 5, Завхан, Увс аймагт тус бүр 1 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гарган, УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлж, цуцлуулсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2 удаа хяналт шалгалт хийж, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 48 ААН-ийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Олон жил ярьсан Усны агентлаг байгуулах шийдвэрийг Засгийн газраар батлуулж, 12 жилийн дараа усны асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах ажлыг эхлүүлж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан бохирдуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэв. Үүнээс гадна хөв цөөрөм байгуулах замаар гадаргын усыг ашиглах “Хөх морь” төслийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар эхлүүлээд байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог тэргүүлж буй Н.Цэрэнбатын хийсэн томоохон ажлын нэг нь яах аргагүй Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулсан явдал. Сайжруулсан шахмал түлшний улсын үйлдвэр байгуулж, нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг танилцуулж байх үед олон эсэргүүцэл гарч байсан ч 2019 оны өвөл нийслэлчүүд дээрх шийдвэрийн үр дүнг харж, утаагүй өвөлжсөн билээ.

Монгол Улсад нэг удаагийн, нимгэн нийлэг уутыг импортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаснаар хөрсөнд шингэдэггүй нимгэн уут хэрэглээнээс халагдаж, олон дахин хэрэглэх боломжтой зузаан уут хэрэглээнд нэвтэрсэн. Эдгээр нийлэг уутыг бүрмөсөн хэрэглээнээс халах ажлыг БОАЖЯ-наас үе шаттайгаар нэвтрүүлж байгаа нь олны талархлыг хүлээгээд байна. Мөн хог үйлдэрлэдэг ААН-үүдээс татвар авч, хог дахин боловсруулж буй ААН-үүдийг дэмжих Эко төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болгов.

Монгол Улс аялал жуучлалын салбарт түүхэндээ байгаагүй өндөр төсвийг Н.Цэрэнбат сайдын үед батлуулж, тус салбарыг улсын гурван тулгуурт бодлогын нэгээр нэрлэв. Агаарын тээврийг либеральчлах бодлого баримталснаар гуравдагч авиа компаниуд Монгол Улсын агаарын тээврийн зах зээлд нэвтэрч, тийзний үнэ буурав. “Туркиш эйрлайнс” компани европоос Монгол Улс руу шууд нислэг үйлдэж эхэллээ. “Асиана эйрлайнс” компани Солонгосоос Монгол руу нислэг үйлдэж эхлэв. Увс, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болгох ажлыг санаачилснаар Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх онгоцны буудал олон улсын нислэг хүлээн авах эрхээ аваад байна. Мөн Монгол Улсыг дэлхийд сурталчлах хиймэл оюун ухаан бүхий Mongolia.travel цахим флатформыг үүсгэн, жуулчдад зориулсан хайлтын системийг бий болгожээ. Монголд анх удаа “Naadam night” үйл ажиллагааг зохион байгуулж, наадмын нээлтийг англи хэл дээр жуулчдад толилуулав. Мөн л анх удаа 15 мянган иргэнийг зочлох үйлчилгээний сургалтад үнэ төлбөргүй хамруулжээ.

Н.Цэрэнбат сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд ЕБС-ын ахлах ангийн 160 мянган сурагч байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аянд хамрагдаж, экологид ээлтэй ирээдүй хойч үе бэлтгэгдэж байна. “Ногоон паспорт” эзэмшигч сурагчид “Ногоон паспорт-Ногоон төгөл” аянд нэгдэж, 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 3.5 га газарт усалгаа, хамгаалалт бүхий бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулав. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын чуулга уулзалтад анх удаа Монгол сурагчийг урьж, оролцуулсан нь “Ногоон паспорт” аяны шилдэг сурагч байсан юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний урилгаар “Ногоон паспорт” эзэмшигч шилдэг 10 сурагч БНСУ-д болсон олон улсын “Ногоон хөгжлийн долоо хоног” чуулга уулзалтад оролцож, Н.Цэрэнбат сайдын санаачилсан “Ногоон паспорт” аяны талаар илтгэл тавьсан. 21 аймгийн шилдэг сурагч БНХАУ-ын Байгаль орчны яамны урилгаар Бээжин хотыг ногооруулсан туршлагатай танилцсан. Шилдэг багш, сурагчид БНСУ-ын байгаль орчны төрийн бус байгууллагуудын урилгаар туршлага судалсан нь энэхүү аяны үр дүн юм. Тус аяныг олон улсын Ногоон байгууллагаас хамгийн богино хугацаанд хамгийн олон хүнд хүртээмжтэй хүрсэн учир БОАЖЯ-ыг дэлхийн байгаль орчны хамгийн нэр хүнд бүхий “Ногоон алим” шагналаар шагнаж, тус аяныг санаачлагч Н.Цэрэнбатыг 2018 оны дэлхийн “Ногоон элч”-ээр шалгаруулж байв.

“Хандлагаа өөрчилье” багц ажлын нэг хэсэг болох “Цэвэрхэн наадацгаая”, “Цэвэрхэн шинэлцгээе” аянууд үр дүнгээ өгч, иргэд үндэсний баяруудаараа хоггүй баярлаж хэвшээд байна. Энэхүү аянуудыг Засгийн газраас сайшааж “Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг БОАЖЯ-аар дамжуулан 1 жилийн хугацаатай зарлаж, хог хаягдлаас салах кампанит ажлыг орон даяар эхлүүлсэн юм.

Энэхүү ажлуудыг хөрсөн дээр буулгаж, үр дүнг нь үзэхэд БОАЖЯ-ны хамт олон, харьяа газрууд, хамтран ажиллагч байгууллагуудаас эхлээд иргэн таны оролцоо хамгийн чухал байсныг онцлох нь зүйтэй. Хандлагаа өөрчилж, хамтдаа хичээсэн та бүхэндээ баярлалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим