Дэлхий дахинд
ОХУ-ын олимпийн ирээдүй ирэх 11-р сард тодорхой болно
WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон ОХУ-тай холбоотой сонсгол ирэх арваннэгдүгээр сарын 2-5-ны хооронд Щвейцарийн Лозанна хотноо байрладаг CAS буюу Спортын Арбитрын шүүх дээр болох гэж байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зүгээс ОХУ-ын баг тамирчдыг дөрвөн жилийн турш өвөл, зуны олимпийн наадмууд болон бусад спортуудын ДАШТ-үүдэд оролцохыг хориглосон шийдвэр гаргаж, Оросыг тамирчдадаа зохион байгуулалттай сэргээш, допингийн агууламжтай эм бэлдмэлүүдийг хэрэглүүлдэг байсан хэмээн буруутгаж байгаа юм. Мөн Русада буюу Оросын допингийн эсрэг агентлагийг улсынхаа тамирчдын шинжилгээний хариуг өөрчилдөг байсан хэмээн буруутгаж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хассан билээ.
WADA-ийн зүгээс Орост тавьсан хориг арга хэмжээнүүдийг хэвээр нь үлдээхийг хүсч байгаа бол РУСАДА болон ОХУ энэ бүх хориг арга хэмжээг хүчингүй болгохыг хүсч байгаа.
Хэрэв арваннэгдүгээр сард сонсгол төлөвлөсний дагуу явагдах юм бол Токио-2020 олимпийн наадмын нээлт болохоос зургаан сарын өмнө шүүхийн эцсийн шийдвэр гарч магадгүй аж. Гэвч шинэ коронавирусийн улмаас талуудыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн тавдугаар сард Спортын арбитрын шүүхээс сонсгол зохион байгуулахыг тавдугаар сарын 17-н хүртэл хориглосон бөгөөд цар тахлын улмаас энэхүү хориг үргэлжлэн сунгагдсан ажээ. Мөн түүнчлэн нээлттэй сонсголыг цахим хурлаар дамжуулан зохион байгуулах боломжтой ч гол нь Спортын арбитрын шүүх зөвхөн бичгээр өгсөн мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргах аж.
WADA-ийн зүгээс сонсголыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүссэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул энэхүү хүсэлтийг нь CAS буцаажээ.
Олон улсын олимпийн хороо, Оросын олимпийн хороо, Оросын нэрээ нууцалсан тамирчид энэхүү хаалттай сонсголд “хөндлөнгийн оролцогч талууд”-ын хувиар оролцоно.
Австралийн шүүгч Марк Л. Виллиамс шүүх бүрэлдэхүүнийг даргалж Италийн Луижи Фумагалли, Ираны Хамид Г. Гарави нар шүүгчээр ажиллана. Спортын арбитрын шүүхийн зүгээс өнгөрөгч хоёдугаар сард тус шүүхийн бүрэлдэхүүнийг “төрөл бүрийн урьдчилсан процедур”-аар хянан томилсон гэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ