Дэлхий дахинд
Оросод 20 мянган тонн түлш гол руу асгарсан хэрэг гарчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сибирийн Норильск хотод онц байдал зарлах болсноо өчигдөр орой мэдэгджээ. Учир нь тус хотод орших нэгэн цахилгаан станцаас ойролцоох гол руу 20 мянган тонн түлш асгарсан ноцтой хэрэг гарсан байна.
Байгаль орчин хамгааллын газраас энэ бол маш их хохирлыг дагуулж болох “гамшигт үзэгдэл” хэмээн тодорхойлсон бөгөөд гол руу асгарсан түлш буюу бохирдуулагч бодисыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн мянга дахин их давсан байгааг онцолж байна.
Цахилгаан станцын ажилчид анх асгарч буй түлшийг өөрсдөө зохицуулан хаахаар оролдсон бөгөөд болсон явдлыг хоёр өдрийн турш яаралтай тусламжийн газарт мэдээлэхгүй орхисон байсан гэж Путиний даргалсан лхагва гарагийн хуралдааны үеэр Онцгой байдлын яамны дарга Евгений Зиничев мэдэгдлээ. Мөн тэд энэ талаар зөвхөн цахим орчинд цацагдаж байсан мэдээллээс л олж мэдсэн хэмээн тайлбарлажээ.
Тус хэргийг Оросын хууль сахиулах дээд байгууллага болох Мөрдөн байцаах хорооноос шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа бөгөөд одоо түлшийг голын уснаас ялган сорж, цэвэрлэх ажиллагаа явагдаж байна гэжээ.
Орон нутгийн удирдлагуудын хэлснээр тус голыг хаах зам байхгүй мөн навигаци хийгдээгүй тул бүрэн цэвэрлэтэл хэдэн долоо хоног шаардлагатай гэж байсан юм. Түүнчлэн бусад бүсүүдийн шинжээчдийг авчирч ажиллуулах болсон байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ