Connect with us

Нийгэм

Х.Дарьсүрэн:Асбестийн хор нөлөөлөл олон жилийн дараа илэрдэг учир оношилгоо эмчилгээ оройтох эрсдэл ихтэй

Нийтэлсэн

-

Манай улсад асбест агуулсан бүтээгдэхүүнийг дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, барилгын салбарт хэрэглэсээр байна. Асбест агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед асар хор хөнөөлтэйг мэргэжлийнхэн онцолсоор байгаа юм. Тэгвэл асбест гэж юу болох, түүний хор нөлөөллийн талаар ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэнтэй ярилцлаа.

– Юуны түрүүнд асбестийн талаарх ерөнхий ойлголтыг уншигчиддаа өгье?

-Асбест гэдэг бол байгалиас олборлодог эрдэс юм. Олборлосон асбестийг үйлдвэрт бутлаж, задлаж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Асбестийн төрөл олон янз байдаг л даа. Тухайлбал, харагдах байдлаас нь хамаарч цагаан (кризотил), хөх (крикодолит), бор (амозит) асбест гэх мэт олон төрөл байдаг. Гэхдээ бүх төрлийн асбест хүний биед онцгой хортой, хорт хавдар үүсгэгч бодис юм.
– Манай улс асбест агуулсан бүтээгдэхүүнийг хэдэн оноос хойш импортлон хэрэглэж байна вэ?

-Асбест агуулсан бүтээгдэхүүнийг манай улс анх 1961 оноос эхлэн дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, барилгын салбаруудад хэрэглэж эхэлсэн байдаг. Асбест агуулсан бүтээгдэхүүн нь халуун, химийн урвал, хүчил шүлт зэрэгт тэсвэртэй, мөн дуу чимээ тусгаарлах чадалтай, үнэ өртөг бага гээд олон давуу талуудтай тул өргөн хэрэглэгддэг. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ нь асбест агуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ашиглаж байгаа нь манай улсын импортын хэрэглээг нэмэгдүүлэх бас нэг гол шалтгаан гэж үзэж болох юм.
– Бүх төрлийн асбест нь хүний биед асар хортой гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Асбестийн маш нарийн ширхэгтэй тоос ажлын байр, орон сууц, гадаад орчинд тархан улмаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хүмүүс асбестийн нөлөөлөлд шууд болон дам байдлаар өртдөг. Шууд нөлөөнд асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг иргэд өртдөг бол дам өртөлтөнд асбестийн тоосонцорт орчин нөхцөл, хувцас хэрэглэлээр дамжин дам байдлаар өртөхийг хэлж байгаа юм. Асбестийн тоос тоосонцор нь хүний үснээс 20 мянга дахин нарийн ширхэгтэй амьсгалын замаар хүний биед нэвтрэн орж уушгинд удаан хугацаагаар тунаж үлдэн үрэвсүүлэх, цээжний гялтан хальсны зузаарал, уушиг тоосжих өвчин, уушигны хортой хавдар, зэрэг өвчнийг үүсгэх аюултай. Мөн хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдраар өвчлөгсдийн 80-85 хувь нь асбестийн тоосны нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестийг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байгаа юм. Зарим судалгаагаар асбест нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн. Түүнчлэн асбестийн нөлөөнд анх өртсөнөөс хойш 15-30 жилийн дараа шинж тэмдгүүд илэрдэг. Тиймээс асбестийн хор нөлөөллөөс сэргийлэх тал дээр төдийлөн анхаарч ач холбогдол өгөхгүй байна.

– Асбест агуулсан бүтээгдэхүүнийг голдуу барилга, эрчим хүчний салбарт
хэрэглэдэг. Яг ямар зүйлд ашигладаг вэ?
-Эрчим хүчний салбарт дулаан тусгаарлагч, дулааны жийргэвч /шилэн хөвөн/, барилгын салбаруудад үндсэн болон туслах материал асбестан цемент, тааз, хана, дээврийн хавтан, шалны хулдаас, хуулга, цонхны дулаалга, асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага зэрэгт хэрэглэж байна. Үүнээс гадна асбестийг нунтаг, картон, хавтан гэх мэт олон хэлбэрээр ашигласаар л байна. Асбестийн нөлөөнд цахилгаан станцын засварчид, барилгын материал худалдаа эрхлэгчид, барилгын ажилчид, шугам сүлжээний засварчид, мөн барилгын материалын агуулахын нярав, худалдагч, жолооч, түгээгч, ачигч, зэрэг ажил мэргэжлийн 4000 гаруй хүмүүс шууд өртөж байна. Асбестийн дам нөлөөнд асбестийн тоос тоосонцортой орчин нөхцөл, хувцас хэрэглэл, асбест агуулсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байгаа, худалдаалж байгаа бүх хүмүүс өртдөг.
– Асбестаас үүдэн ямар төрлийн өвчин тусах эрсдэлтэй вэ?
Aсбестоз, Aсбестын тоосны нөлөөгөөр үүсэх уушигны хавдар, Гялтан хальсны хавдар(цээжний, хэвлийн, үнхэлцэг, аарцгийн хөндийн), Асбестийн шалтгаантай цээжний гялтан хальс шохойжиж сорвижих өвчнүүд, Цээжний гялтан хальсны тархмал зузаарал гэх мэт өвчлөлд өртөж байна. ДЭМБ-аас дэлхий дээр жилд 25 сая хүн асбестийн шалтгаант өвчинд өртөж байна гэсэн судалгаа гарсан байдаг.

– Барилга, болоод эрчим хүчний салбарын ажилчид асбестийн хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэлтэй байж чадаж байна уу?

-Манай төв өнгөрсөн онд “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ, өртөлт”-ийн судалгааг барилга, эрчим хүчний салбараас түүвэрлэн хэд хэдэн албан байгуулагуудаас авсан. Судалгааны дүгнэлтээс харахад асбестийн талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй байсан. Тиймээс бид асбестийн талаарх сургалт сурталчилгааг өргөн зохион байгуулах, хор холбогдлыг ажил олгогч, ажиллагсдад ойлгуулах нь нэн тэргүүний асуудал гэж үзсэн учраас өнгөрсөн 06 дугаар сард “АСБЕСТ АГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨЛЛӨӨС СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СЕМИНАР-ыг барилга, эрчим хүчний салбарын төлөөллийг хамруулан зохион байгуулсан. Түүнчлэн асбестийн нөлөөлөлд өртөж буй ажилчид болон дам байдлаар өртөх эрсдэлтэй хүмүүсийн өртөлтийг бууруулах, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллээр хангах, асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, хориглох асуудлыг дэвшүүлэх нь чухал юм. Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ бидний хүрээлэн буй орчинд байна аа гэдэг чинь их бага хэмжээгээр асбестийн хор хөнөөлд өртөж байна гэсэн үг.

– Асбест агуулсан бүтээгдэхүүнийг бутлах, эвдэх үед л хорт тоосонцор нь
ялгардаг гэсэн үг үү?
Асбест агуулсан бүтэгдэхүүнээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй /зүсэж огтлох, эвдэх нураах, өрөмдөх г.м/ газарт заавал тоос дэгддэг. Тиймээс барилга барих, буулгахад адилхан асбестийн нөлөөлөлд их багаар өртөж байна гэсэн үг. Тэгэхээр бид энэ тохиолдолд өөрсдийгөө хамгаалах нь чухал.

– Барилгын материалын “100 айл” захад ажиллаж буй хүмүүс асбестийн
тоосонцороор амьсгалж байна гэж шууд ойлгож болох уу?
Барилгын материал худалдаалж байгаа газруудад асбестийг кг-аар зарж буй тохиолдол цөөнгүй байна. Асбест агуулсан бүтээгдэхүүнтэй харьцаж л байгаа бол ямар нэгэн байдлаар асбестийн хор нөлөөлөлд өртөж л байгаа юм..

– Тэгвэл асбестийн тоосонцорын нөлөөнд өртөхгүйн тулд ямар урьдчилан
сэргийлэх арга хэмжээг авах вэ?

ü Хамгийн үр дүнтэй арга нь бүх төрлийн асбестийн хэрэглээг бүрэн зогсоох
ü Асбестийг орлуулах аюулгүй бүтээгдэхүүний талаарх мэдээллээр хангах, түүний эдийн засаг технологийн механизмыг боловсронгуй болгох
ü Асбест ашигласан барилга байгууламж, хэрэгслээс түүнийг аюулгүй салгаж өртөлтөөс сэргийлэх арга хэмжээг авах
ü Эрт үеийн оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээх арга хэмжээг сайжруулах
ü Өнгөрсөн үед өртсөн хүмүүсийн бүртгэлийг бий болгох, болон одоо өртөлтөнд байгаа ажилчдын тандалтыг хийх
ü Асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүн, хор хөнөөлийн талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай юм.

– Асбестаас шалтгаалж хавдар туссан эсэхийг манайд оношлох боломжтой юу?
Асбестийн хор нөлөөлөл маш олон жилийн дараа илэрдэг учир оношлогоо эмчилгээ оройтох эрсдэл их байдаг. Ер нь бол асбестийн шалтгаантай хавдар гэдгийг оношлох боломжтой.
– Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээний талаар холбогдох хууль, дүрэм журам бий юу? Түүний хэрэглээг хориглох боломж хэр байгаа вэ?
Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт баталсан байдаг. 2010.07.14-ний 192-р тогтоолоор асбестийг 1-р хавсралтын 84-р заалтад нэмж оруулсан. Гэвч орлуулах бүтээгдэхүүн зарим салбарт байхгүй байгаатай холбогдуулан 2011.06.08-ны 176-р тогтоолоор 1-р хавсралтын 84-р заалтыг хүчингүй болсонд тооцсон байдаг. Гэвч бид өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах орлуулах бүтээгдэхүүнийг дэмжих зорилго тавьж байгаа боловч хэрэглээ байсаар байна. Гэтэл дэлхийн хөгжилтэй улс орнууд асбест агуулсан бүтээгдэхүүнийг хориглож, хэрэглээг нь бүр мөсөн хязгаарлаж байна.

– Харин одоогийн нөхцөлд асбест агуулсан бүтээгдэхүүнийг орлох
бүтээгдэхүүн байна уу?
Орлуулах бүтээгдэхүүнүүд олон төрөл байна. Гэвч үнэ ханшийн хувьд өндөр, олдоц ховор гэдэг шалтгаанаар хэрэглээ бага байна. Тиймээс энэ талын зохицуулалт хэрэгтэй байгаа юм.
-Асбест агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж буй ажилчдад хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаа юу байна вэ?
-ХАБЭА-н үндэсний хорооны даргын баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх” арга хэмжээ 2018 оны төлөвлөгөөний дагуу манай төв Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран “ДЦС-2”,“ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн асбесттай харьцан ажилладаг ажилчдыг судалгаанд хамруулан цаашид хяналтыг бий болгохоор зорин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр1 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм1 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр1 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим