Нийгэм
Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгийн газарт эрх олгогдсон Интернэшнл тур ХХК Амирлан тур ХХК-уудын газар ашиглах эрхийг хүчингүй болгож 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/260 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллуулж байна.
Хамгаалалтын захиргаанаас тус цэцэрлэгт хүрээлэнг хөл хорионы хугацаа дуусахад нээж, олон нийтэд нээлттэй үйлчлэхээр сэргээн засварлах ажлыг хийж байна. Хийгдсэн ажлуудаас дурьдвал:
- Бурханы суурийн доор байрлах музейн үзмэрийг Гандантэгчэнлин хийдтэй хамтран сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн.
- Зөвшөөрөлгүй ТҮЦ, обьектуудыг нүүлгэсэн
- Зогсоолын хаалт байрлуулан хаалгыг засварлаж, харуулын байр байрлуулсан
- Автозогсоолын хайрган хучилттай 450 м.кв талбай нэмсэн
- Цахилгааны засвар хийх, 380 вт-ын цахилгааны эх үүсвэр татсан, худаг гаргасан
- Шинээр хашаажуулалт хийсэн, хуучин хашааг засварласан
- Мод тарьж, цэцэгжүүлсэн.
- Амьтадын барималыг бодит хэмжээсээр хийж байрлуулсан
- Сандал, хогийн сав байрлуулсан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Цаашид хашаажуулалтыг хийж дуусгах, ариун цэврийн байгууламж барих, музейг сэргээн засварлах, камержуулах, гэрэлтүүлэг хийх, хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.
Засварын ажлын явцад “Тамир ногоон дэлхий” ХХК-ийн *Будда виста” хотхоны үйлчилгээний байгууллагууд цэцэрлэгт хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан хашаажуулалтын ажил түр зогсоод байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.