Дэлхий дахинд
“Boeing 737 MAX” дахин туршилтын нислэг үйлдэнэ
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн сүүлд гаргасан “737 MAX” загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амь насаа алдсан. Улмаар “Boeing 737 MAX” загварыг хэрэглээнээс татаж, алдаатай программыг засч шинэчлэсэн бөгөөд энэ зургадугаар сарын сүүлээр дахин туршилтын нислэг үйлдэхээр болжээ.
Албаныхны мэдээлснээр “Boeing” компани нь “737 MAX” загварыг дахин хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай батламжийг авахын төлөө туршилтын нислэг үйлдэх зөвшөөрлийг АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газраас авч чаджээ. Гэхдээ туршилтын нислэг үйлдэх хугацааг ирэх долдугаар сар руу хойшлуулж ч магадгүй гэнэ.
“Boeing 737 MAX” загварыг өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хэрэглээнээс татсан юм. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус нисэх онгоцны нислэг удирдах компютерийн программ хангамжид системийн хоёр шинэчлэлт хийсэн аж. “Boeing 737 MAX” загварын үйлдвэрлэлийг өнгөрсөн нэгдүгээр сард зогсоосон байснаа тавдугаар сарын 27-оос дахин сэргээжээ.
Эх сурвалж: Reuters
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ