Дэлхий дахинд
Берлин хотын цэцэрлэгт гарсан аллагыг Оросын эрх баригчид захиалсан гэж Герман улс дүгнэжээ
Өнгөрсөн онд Берлин хотын төв цэцэрлэгт гарсан аллагыг Оросын эрх баригчид захиалсан гэсэн дүгнэлтийг Германы прокурорууд өчигдөр танилцуулжээ.
Үүний дараа Берлинд суугаа ОХУ-ын элчин сайд уг дүгнэлтийг эрс няцаасан мэдэгдэл гаргасан байна. Харин Герман улсын засгийн газар дээрх хэрэгтэй хобогдуулан Орос улсын эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүйг анхааруулжээ.
“2019 оны долдугаар сарын 18-ны өдөр болсон явдлаас өмнө сэжигтэн ОХУ-ын төв засгийн газрын эрх мэдэлтнүүдээс чечень гаралтай Гүржийн иргэний амийг хөнөөх даалгавар авсан байна” гэж Германы холбооны прокурорын газрын мэдэгдэлд өгүүлсэн байна. Мэдэгдэлд сэжигтний нэрийг Вадим К, хохирогчийн нэрийг Торнике К гэж дурджээ.
Чечений зэвсэгт хүчний командлагч асан хохирогчийн толгойн тус газарт ойрын зайнаас хоёр удаа буудаж хөнөөсөн юм байна. Аллага болсон газар нь Германы парламент, засгийн газрын байрнаас холгүй оршдог Kleiner Tiergarten цэцэрлэг юм байна.
Мотоцикльтэй алуурчин хохирогчийн араас ойртож очоод дуу намсгагчтай Glock 26 гар буугаар буудсан гэнэ.
Хохирогчийг газарт унасны дараа алуурчин толгойд нь хоёр удаа буудсаныг прокурорын дүгнэлтэд өгүүлжээ. “Бид энэ дүгнэлтийг ямар ч үндэслэлгүй, оргүй хоосон гүтгэлэг гэж үзэж байна” гэж Берлинд суугаа ОХУ-ын элчин сайд Сергей Нечаев мэдэгдсэн бол Вена хотод айлчилж байгаа Германы гадаад хэргийн сайд Хэйко Маас ОХУ-ын элчин сайдтай холбогдож, байр сууриа илэрхийлснийг мэдэгдсэн байна.
Хохирогчийг өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин салан тусгаарлагчдын талд Кавказад байлдаж байсан маш аюултай этгээд гэж тодорхойлж байв. Түүнийг бас Москвагийн метронд гарсан халдлагатай холбоотой гэж зарлаж байжээ.
Прокурорын дүгнэлт гарсны дараа удалгүй канцлерь Ангела Меркелийн засгийн газар Орос улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар төлөвлөж байгаагаа зарласан юм.
Германы засгийн газар энэ хэргийг 2018 онд Их Британид Сергей Скрипалийг хордуулж, амийг нь хөнөөсөн хэрэгтэй адилтгасан байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Герман улс Оросын хоёр дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөсөн нь дээрх аллагын хэрэгтэй холбоотой авсан арга хэмжээ байжээ.
Хариуд нь Оросын тал мөн Москвад суудаг Германы хоёр дипломатчийг албадан гаргасан юм.
Германы зарим эх сурвалжийн мэдээлснээр аллагын сэжигтэн нь Зөвлөлтийн үед Казахстанд хүүхэд насаа өнгөрөөгөөд сүүлд Сибирьт шилжиж суурьшсан 54 настай Вадим Красиков гэгч ажээ.
Тавдугаар сард канцлерь Ангела Меркель ОХУ-ын талаас өөрийнх нь эсрэг кибер халдлага үйлдсэнийг нотлох хөдөлшгүй баримт илрүүлснээ мэдэгдэж байв.
Тухайн үед канцлерь Берлиний цэцэрлэгт гарсан аллагыг “талуудын харилцан итгэлцлийг сүйтгэсэн хэрэг” гэж тодорхойлж байжээ.
Эх сурвалж: AFP
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна