Дэлхий дахинд
Covid-19: Мах, ногоо, жимснээс коронавирус илэрч байна
Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 128,507 шинэ тохиолдол, 3,662 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр /2020.06.21/-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 9,170,407 болж, 473,266 хүн нас бараад байна. Эдгэрсэн хүний тоо 4,903,096 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,794,045 болж, 54,570 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,176 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 60.7 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байгаа билээ. АНУ-д 29527 гаруй шинэ тохиолдол, 342 нас баралт нэмж бүртгэгджээ. Харин Бразил улсад 19480 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж, 475,973 хүн эдгээд байгаа аж.
БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар, “Covid-19” өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй буюу бүдэг балархай хэлбэртэй өвчтөнүүд вирусийг 19-өөс дээш хоног ялгаруулж, тээж байна гэж тогтоожээ. Иймд шинж тэмдэггүй балархай хэлбэрийн халдварыг эрт илрүүлж, тусгаарлах нь чухал гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.
Сүүлийн үед хүнс болон мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар дэгдэх явдал нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, АНУ-ын “Тайсон фүүдс” компанийн мах боловсруулах үйлдвэрт ажилладаг 693 ажилтанд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт халдвар авсан нь батлагдсан талаар тус компаниас албан ёсоор мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ АНУ-ын “Тайсон фүүдс”-ээс нийлүүлдэг тахианы хөлдөөсөн махны импортыг түр зогсоож, энэ шийдвэр гарахаас өмнө нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг хураан авч, устгалд оруулах талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгджээ. Зургадугаар сарын 11-ний өдөр анх халдвар батлагдсан цагаас Шинфади хүнсний захаас гаралтай тохиолдлын тоо өсч, 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар 236 болсон байна.
Тус захаас авсан 200 төрлийн шинжилгээнээс коронавирус илэрчээ. Тодруулбал, вандан, мах, хүнсний ногоо, жимснээс коронавирус илэрсэн байна. Иймээс коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсч, тархдагийг БНХАУ-ын эрдэмтэд анхааруулав.
Хятад улсаас гадна АНУ, Герман, Англи, Бельгид хүнсний зах, махны үйлдвэрлэлтэй холбоотой халдвар сүүлийн сард голомтлон гарчээ.
ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.21-ний 07:00 цагийн байдлаар)
Эх сурвалж: WORLDOMETERS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна