Дэлхий дахинд
Covid-19: Вирусийн халдвар жирэмсэн эхийн эхсээр дамжив уу
Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн +155,685 шинэ тохиолдол, +4,783 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.25)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 9,502,784 болж, нас барагсдын тоо 483,671-д хүрсэн байна.
Эдгэрсэн хүний тоо 5,160,664 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,858,449 болж, 58,364 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,219 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 62.1 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.
ЭМНЭЛ ЗҮЙН 3-р ШАТ РУУ ОРСОН АНХНЫ ВАКЦИНЫГ ТУРШИЖ БАЙНА
БНХАУ-ын “China National by tec” группийн хөгжүүлж буй “Covid-19” вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг Мягмар гаригт Арабын Нэгдсэн Эмират улсад эхлүүлсэн. БНХАУ дотооддоо халдварыг хяналтдаа авсан тул гуравдугаар шатны туршилт судалгаа явуулахад шаардагдах өвчтөний тоо болон бусад нөхцөлийг хангахгүй байгаа тул уг судалгааг хилийн чанадад явуулахаар болсон байна.
Уг вакцин нь идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд эмнэл зүйн нэг, хоёрдугаар шатны туршилт судалгаагаар ноцтой гаж нөлөө илрээгүйгээс гадна туршилтад хамрагдсан хүмүүст хоёр тун вакцин хийснээс хойш 28 хоногийн дараа эсрэг бие илэрчээ.
ДӨНГӨЖ ТӨРСӨН ГУРВАН ИХРЭЭС ХАЛДВАР ИЛРЭВ
Мексикт дөнгөж төрсөн гурван ихэр хүүхдээс халдвар илэрсэн байна. Хүүхдүүдийг төрснөөс хэдхэн цагийн дараа шинжилгээ авсан бөгөөд тэд халдвар авсан хэн нэгэнтэй ойр байгаагүй аж. Эрдэмтэд вирус жирэмсэн эхийн эхсээр халдвар дамждаг эсэхийг тогтооход энэ тохиолдол тусална хэмээн найдаж буй юм байна.
Хүүхдүүдийн хоёрын биеийн байдал тогтвортой байгаа бол нэг нь амьсгалын замын өвчний эмчилгээ хийлгэж байгаа аж. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хүүхдүүдийн эцэг эх халдварын шинж тэмдэггүй өвчтөнүүд байж магадгүй бөгөөд тэднээс шинжилгээ авч тусгаарлажээ.
ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.25-ны 06:00 цагийн байдлаар)
Эх сурвалж: WORLDOMETERS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна