Дэлхий дахинд
Тувагийн Тэргүүн хамба “Covid-19”-ийн халдвараар нас баржээ
ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн Шолбан Кара-оол цахим хуудастаа тус улсын Буддын шашны тэргүүн хамба Жампел Лодой коронавирусийн халдварын улмаас таалал төгссөн талаар мэдээлжээ.
Кара-оол өнгөрсөн Мягмар гариг (2020.06.23)-т “ВКонтакте” хуудастаа “Харамсалтай мэдээ. Тува улсын хамба лам Жампел Лодой биднийг үүрд орхин одлоо. Манай Бүгд найрамдах улсын хувьд нөхөш баршгүй хүнд гарз тохиолоо. Дөнгөж 45-хан настай залуу байлаа” хэмээн бичжээ. Мөн тэрбээр энэ өвчин хөгшин залуу хэнийг ч ялгахгүйг анхааруулсан байна.
Өмнө нь хэвлэлүүдэд Тувагийн тэргүүн хамба коронавирусийн халдварын улмаас зургадугаар сарын 10-наас хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай мэдээлж байсан аж. Жампел Лодой нь 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Тувагийн шашны тэргүүнээр сонгогджээ.
Түүнээс гадна Кара-оол өөрөө ч коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр түүний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх мэдээл цацагджээ. Зургадугаар сарын эхээр Тува улсын Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Долаана Салчак “Интерфакс”-т мэдээлэхдээ Кара-оол коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэсэн талаар мэдэгджээ.
Тувад коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд энэ сарын 23-ны өдрөөс нийслэл Кызыль хотын нийтийн тээврийн үйлчилгээг бүхэлд нь зогсоосон байна. Нийт 330 мянга орчим хүн амтай тус бүс нутагт 3,700 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 1,819 нь эдгэрч, 40 орчим хүн нас баржээ.
Эх сурвалж: INTERFAX
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна