Дэлхий дахинд
Бээжингийн хүнсний захад борлуулж байсан ногоо, жимснээс коронавирус илэрчээ
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын эргэн тойронд хийгдэж буй дэлхийн улс, орнуудын тандалт судалгааны тоймыг мэдээлж буй.
Уг өвчний эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймын 24 дэх дугаарт дараах судалгаануудыг онцолсон байна.
“Кортизол даавар ихсэх нь коронавирусийн халдвар хүндэрч, амь насанд эрсдэл учруулдаг”
1. Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд стрессийн нөлөөгөөр цусанд үүсдэг кортизол даавар ихсэх нь коронавирусийн халдвар хүндрэх улмаар амь насанд эрсдэл учруулдаг болохыг тодорхойлжээ.
Коронавируст халдвараар хүндэрсэн өвчтөнд тархины гэмтэл илэрч байна
2. Коронавируст халдварын улмаас хүндэрсэн өвчтөнд тархины гэмтэл илэрч байгаа тухай Швед улсын Готенбургийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.
Тиймээс халдварын хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн цусны шинжилгээнд GFAP (glial fibrillary acidic protein), NfL (neurofilament light chain protein) биомаркерийг хянаж тархины гэмтлээс сэргийлэх боломжтой гэж үзжээ.
COVID-19-ийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх коктейл бүтээжээ
3. АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх коктейл бүтээжээ.
Ковид-19-өөр өвдөөд эдгэрсэн хүний сийвэнг хулганад тарьж инженерчлэлийн аргаар гаргаж авсан уг коктейлийг өвчтөн, эмнэлгийн ажилтнуудад хэрэглэж эхэлжээ.
Эдгэрсэн хүмүүсийн эсрэг биеийн түвшин 2-3 сарын дараа буурч байна
4. БНХАУ-ын Вэнзоу хотын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн түвшин 2-3 сарын дараа буурч байна гэж үзжээ.
Хүнсний ногоо, жимс, жимсгэнээс 2 удаагийн шинжилгээгээр коронавирус илэрчээ
5. Бээжин хотын Шинфади хүнсний захад борлуулж байсан хүнсний ногоо, жимс, жимсгэнээс хоёр дахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.
Ийм тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавирус харанхуй, чийглэг, бохирдол ихтэй орчинд удаан хадгалагдах боломжтой гэжээ.
ОХУ энэ оны 8-9-р сард вакцин үйлдвэрлэнэ
6. Москвагийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд вакцины туршилт судалгааг 18 эмнэлгийн ажилтанд сайн дурын үндсэн дээр хийжээ.
Судалгааны эхний үр дүн 28 хоногийн дараа тодорхой болох аж.
ОХУ энэ оны 8-9-р сард вакцин үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.
ЭМЯ-ны ашигласан эх сурвалж:
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна