Дэлхий дахинд
Швейцарын прокурорт хэрэг нь шалгагдаж байгаа хоёр хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тухай мэдээлжээ
Швейцарын Swiss Info сонины өчигдрийн дугаарт Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн хоёр хүний авлига, мөнгө угаалтын хэрэг тус улсын прокурорын газарт шалгагдаж байгаа тухай мэдээлжээ.
Мэдээнд нэр дурдагдсан хүмүүс нь С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан нар юм. 2007-2008 онд Оюутолгойн гэрээг байгуулах үед Б.Дэлгэрсайханы Zurich банкны дансанд Хятадын хөрөнгө оруулагчаас $45 сая орж ирсэн бөгөөд үүнээс 8.2 сая еврог тэр С.Баярцогтын Credit Suisse банкны дансанд шилжүүлж байсныг дээрх мэдээнд өгүүлжээ.
Дараа нь 2013 онд офшор дансны мэдээлэл задрахад С.Баярцогтын данс ил болсон байна. Дуулианыг намжаах зорилгоор тэр 2.1 сая швейцар франкыг Б.Дэлгэрсайханы данс руу буцаан шилжүүлэх үед Zurich банк Швейцарийн хуулийн байгууллагад энэ гүйлгээний тухай мэдээлснээр хэрэг анхаарлын төвд оржээ.
Эцэст нь 2016 оны наймдугаар сард Швейцарын холбооны прокурорын газар мөнгө угаалтын хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Ингэхдээ Б.Дэлгэрсайханы Zurich банкан дахь дансыг битүүмжилсэн ажээ.
Б.Дэлгэрсайхан дансаа чөлөөлүүлэхээр тус улсын дээд шүүхэд хандсан ч хүсэлтийг нь 2018 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Өнөөдрийн байдлаар уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өргөжиж, С.Баярцогт, Б.Дэлгэрсайхан нараас гадна гурав дахь хүнийг шалгаж байгаа тухай Швейцарын холбооны прокурорын газар Swiss Info сонинд мэдэгджээ.
Тус улсын прокурорууд 2020 оны дөрөвдүгээр сард Б.Дэлгэрсайханыг хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт нэмж буруутгасан байна.
Б.Дэлгэрсайхан үүнийг үгүйсгэж, Швейцарын Холбооны Эрүүгийн Хэргийн Шүүхэд давж заалдахаар бэлдэж байгааг түүний өмгөөлөгч Мануэл Бадер ярьжээ.
Мэдээний эх сурвалжтай энэ холбоосоор танилцах боломжтой.
Эх сурвалж: SwissInfo.ch
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна