Дэлхий дахинд
Хятад, Америк харилцан хүндэтгэж, хамтдаа оршин тогтнож, хамтран ажиллаж, хариуцлагаа биелүүлэх хэрэгтэй

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И саяхан Хятад, Америкийн харилцааны нөхцөл байдлын талаар Синьхуа агентлагт өгсөн ярилцлагаараа Хятадын талын байр суурь, саналыг дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрээр Хятад, Америкийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойш хамгийн ноцтой нөхцөл байдалтай тулгарч байгааг онцоллоо. Америкийн зарим улс төрийн хүч ташаа ойлголт, өсөрхөг үзлээр Хятадад хандаж, эрх мэдлээ ашиглан олон худал үг зохиож, хорон санаагаар Хятадыг харлуулах боллоо. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р.Помпео, Хууль зүйн сайд Уилльям Барр гэх мэт өндөр албан тушаалтнууд удаа дараа Хятадын эсрэг мэдэгдэл хийлээ. Тэд ХКН-ын удирдлага болон Хятадын онцлогт социализмын үзэл санааг үгүйсгэж, “Ковид-19” халдварт өвчинтэй холбоотой асуудалд Хятадыг гүжирдэж, Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг зоргоороо шүүмжилж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна. Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар ч мөн маргаан өдөөж өмнөд тэнгист үймээн гаргахыг санаархаж, бүс нутгийн орнуудыг сөргөлдөөн үүсгэхдээ татан оруулж байна. Тэд “үндэсний аюулгүй байдал” гэх халхавчаар “Huawei” болон бусад Хятад компаниудад шахалт үзүүлж, Хюстонд суугаа Хятадын Ерөнхий консулын газрыг зүй бусаар хаан Хятад, Америкийн харилцааг зориудаар сүйтгэж байна. Тэдний ингэж байгаа нь “шинэ хүйтэн дайн” өдөөж, дэлхий дахиныг дахин донсолгож хагарал бутрал руу түлхэхийг хүссэн хэрэг.
Хятадын тал Америкийн зарим улс төрчдийн өдөөхөөр санаархаж буй “шинэ хүйтэн дайн” гэгчийг тууштай эсэргүүцнэ. Дээрх арга барилууд Хятад, Америкийн ард түмний язгуур эрх ашгийг бүхэлд нь зөрчиж, дэлхийн хөгжлийн чиг хандлагаас гажиж байна. БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд Хятад хэзээ ч дайн өдөөж байгаагүй, бусдын хуруу дарам газарт ч халдаж байгаагүй. Бид энх тайвнаар хөгжих зарчмыг Үндсэн хуульдаа тусган оруулж, ийм амлалтыг өгсөн дэлхийн анхны улс болсон. Хятад улс хэзээ ч үзэл суртал зөөвөрлөхгүй, бусад улс орны дотоод хэрэгт хэзээ ч хөндлөнгөөс оролцохгүй. Бид харилцан ашигтай, нээлттэй стратегийг тууштай мөрдөж, даян дэлхийн энх тайванд түүчээлэгч, хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байхын төлөө цөхрөлтгүй хичээх болно.
Эсрэгээрээ, Америк нь цогц чадамж хамгийн хүчирхэг орны хувьд өөрийн давамгай байдлыг үйл ажиллагааныхаа стандарт болгон ашиглаж, нэг талыг баримтлах үзэл, эзэрхэх үзлийг оргилд нь хүргэж, олон улсын хариуцлага, олон талт зарчмыг орхигдуулж, тэр ч байтугай цар тахлын хамгийн эгзэгтэй үед ёс зүйгүй дайралт хийхийн зэрэгцээ ДЭМБ-ын гишүүнчлэлээс гарсан. АНУ-ын энэ удаагийн Засгийн газрын орхиж гарсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн тоо өмнөх Засгийн газруудыг давж гарсан нь АНУ-ыг өнөөгийн олон улсын дэг журмыг хамгийн ихээр сүйтгэгч болгож байна.
Хятад улсын АНУ-тай харилцах зарчим тууштай бөгөөд тогтвортой байдаг буюу ямагт харилцан хүндэтгэх, харилцан ойлголцох зарчмыг мөрддөг. Хятад, Америк хоёр улс нийгмийн тогтолцоо зэрэг олон тал дээр харилцан адилгүй хэдий ч эдгээр харилцан адилгүй талууд хоёр орны энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаанд нөлөөлөх ёсгүй. Хятад, Америк хоёр улс дипломат харилцаа тогтоосон 40-өөд жилд хоёр орны харилцаа дэлхийн хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаатай, хамгийн их харилцан ашигтай хоёр талын харилцааны нэг болж чадсан юм. Хятад, Америкийн эдийн засаг дэлхийн эдийн засгийн гуравны нэгээс давж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 50 хувиас даваад байна. Хоёр улс дэлхийн энх тайван, хөгжлийн талаарх бараг бүхий л асуудалд чухал үүрэг хүлээж байна. АНУ Хятад улсыг өрсөлдөгчөө болгохоор эрмэлзэж байгаа нь стратегийн ноцтой алдаа хийгээд өөрийн стратегийн нөөцийг буруу чиглэлд хандуулж буй явдал юм.
Хятадын тал сөргөлдөхгүй, зөрчилдөхгүй, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл санааг баримталж, Америкийн талтай хамтран харилцан уялдаатай, хамтын ажиллагаатай, тогтвортой Хятад, Америкийн харилцааг бий болгохыг хүсэж байна. Хятадын талын харилцаа холбоо, хамтын ажиллагааны их үүд хаалга Америкийн талд хэзээд нээлттэй байна. Мөн түүнчлэн, Америкийн талын төрөл бүрийн өдөөн хатгасан үйлдлүүдийг Хятадын тал зүгээр харж суухгүй бөгөөд өөрийн улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно.
Өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Америкийн харилцааны хөгжил дараах чиглэлүүдийг баримтлах ёстой. Нэгд, үндсэн шаардлагаа тодорхойлж, сөргөлдөөнөөс зайлсхийх. Хятад улсад АНУ-ын сонгууль болон дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох санаа хэзээ ч байгаагүй бөгөөд цаашид ч мөн байхгүй. АНУ ч мөн өөрийн хүслээр Хятад улсыг өөрчлөх гэсэн хоосон мөрөөдлөөсөө салж, Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс ёс зүйгүй оролцохоо зогсоох хэрэгтэй. Хоёрт, харилцааны сувгуудыг нээж, үнэнчээр яриа хэлэлцээр хийх. Хятадын тал тэгш, нээлттэй хандлагыг баримталж, Америкийн талтай харилцаж, бүх шатны, бүх салбарын яриа хэлэлцээрийн механизмыг сэргээхэд бэлэн байна. Гуравт, харилцаагаа таслахаас татгалзаж, хамтын ажиллагаагаа хадгалах. Хятад, Америкийн ашиг сонирхол хэдийн гүн гүнзгий нэгдсэн. Хүчээр харилцаагаа таслах нь хоёр орны харилцаанд урт хугацааны мөргөлдөөнийг үүсгэх төдийгүй, олон улсын үйлдвэрлэл болон улс орнуудын ашиг сонирхолд аюул учруулах болно. Цар тахлын үед, Бид Америкийн талтай халдварт өвчнөөс сэргийлэх, хянах, эдийн засгаа сэргээх зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна. Дөрөвт, “zero sum” бодлогыг орхиж, хамтдаа хариуцлага хүлээх. Хүн төрөлхтөн бол жаргал, зовлон нэгтэй хувь заяаны хамтын нэгдэл билээ. Хятад, Америк хоёр тал хүн төрөлхтний хүнлэг, энэрэнгүй байдлыг баримтлан, их гүрний хариуцлагаа биелүүлж, НҮБ зэрэг олон талт тогтолцоонд шаардлагатай уялдаатай хамтын ажиллагааг өрнүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтран зүтгэх учиртай.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Улс төр7 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм9 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм8 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм9 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина
-
Нийгэм6 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
-
Нийгэм7 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Улс төр6 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ