Дэлхий дахинд
Чернобылийн ослоос ч илүү байгалийн сүйрэл болж магадгүйг Киев анхаарууллаа
Донбассын асуудлаарх гурван талт хэлэлцээр дэх украины төлөөлөгчдийн тэргүүний орлогч Витольд Фокин энэ бүс нутагт Чернобылийн сүйрлээс ч илүү байгалийн гамшиг нүүрлэж байна гэж наймдугаар сарын 29-нд анхааруулсан байна.
Фокин “Страна” хэвлэлийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа Донбасст орхигдсон уурхайнуудын ашиглаж байсан 400 гаруй усан суваг усаар дүүрээд хаягдалтай холилдсон байгаа, үүнийг нэн яаралтай цэвэрлэхгүй бол энэ бүх хаягдал нутгийн бүхий л гол нуур, Азовын болон Хар тэнгис рүү орно гэжээ. “Олонхи хүн үүнийг хараагүй мэт царайлж байна. Харин энэ бүхэн нэг л мэдэхэд зад тавьж Чернобылийн ослоос ч илүү гамшиг болно” гэж Фокин хэлсэн байна.
Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр блокт 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд дэлбэрэлт болж ойр орчимд нь асар их хэмжээний цацраг идэвхит бодис тархсан юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм24 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав