Дэлхий дахинд
АНУ-аас БНХАУ-д оруулсан гадаад шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өсчээ
АНУ, БНХАУ-ын улс төрийн харилцаа хурцадмал байгаа хэдий ч АНУ-ын компаниудын БНХАУ руу оруулсан гадаад шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын хэмжээ 2020 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн дүнтэй байна. Харин БНХАУ-ын нийт ГШХО мөн хугацаанд 1.3 хувиар буурчээ.
АНУ-ын засгийн газраас БНХАУ-д Хонгконгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хориг тавиад байгаа нь цаашид АНУ-ын компаниудын хөрөнгө оруулалт буурах эрсдэл үүсгэж байгаа аж. Үүний эсрэг БНХАУ-ын засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж, таатай нөхцөл бүрдүүлж, зарим хязгаарлалтуудыг зөөллөх арга хэмжээ авч эхэлжээ.
Мөн Япон улсын компаниуд БНХАУ-аас хөрөнгөө татах магадлал өндөр болоод байгааг БНХАУ-ын засгийн газар онцгойлон анхаарч байна. Учир нь “Covid-19” цар тахлын нөлөөгөөр БНХАУ-аас ирэх бараа ихээр багассан тул, Японы компаниуд өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой болгохын тулд үйлдвэрлэлээ Япон, эсвэл өөр улсууд руу (ихэвчлэн Зүүн-Өмнөд Азийн орнууд) шилжүүлж, компаниа нүүлгэн шилжүүлэх алхам хийж эхэлсэн байна.
Эх сурвалж: FINANCIAL TIMES
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр26 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр24 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр27 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр