Дэлхий дахинд
Филиппиний ерөнхийлөгч гаалийн байгууллагадаа хар тамхины наймаачдыг буудах эрх өгөв
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте саяхан тус улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэнийг ч буудаж алах зөвшөөрлийг гаалийн байгууллагынхаа удирдлагуудад өгсөн байна.
Даваа гарагийн орой телевизээр дамжуулсан засгийн газрын хуралдааны үеэр Дутерте энэ тухай мэдэгджээ.
Тэрбээр тухайн өдрийн өглөө Манила дахь ордондоо гаалийн газрын дарга, чөлөөндөө гарсан генерал Рэй Леонардо Гуэрреро болон өөр хоёр албан тушаалтныг хүлээж авч уулзахдаа ийм чиглэл өгсөн байна.
“Манай улсын хилээр хар тамхи нэвтэрсээр байна. Саяхан би та нарын галт зэвсэгтэй болох хүсэлтийг зөвшөөрсөн. Өнөөдрийг хүртэл энийгээ хэрэглэсэн үү? Хар тамхи оруулж ирэх гэсэн хүн бүхнийг буудах хэрэгтэй. Үүнийхээ төлөө та нар хариуцлага хүлээхгүйг би амлаж байна. Хар тамхи илрэх л юм бол шууд бууд” гэж гаалийн удирдлагуудад хэлснээ Дутерте ярьжээ.
Өнгөрсөн хугацаанд Дутерте улс орондоо хар тамхины эсрэг дайн өрнүүлсний үр дүнд нийтдээ 5,700 гаруй хүн цагдаа, хууль сахиулагчдын гарт алагдаад байгаа. Өрнөдийн орнууд, хүний эрхийн байгууллагууд шүүхээс гадуур хүний амь хөнөөж байгааг нь байнга шүүмжилж, зогсоохыг уриалдаг.
Харин Дутерте бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилийн хугацааг дуустал энэ тэмцлээ үргэлжлүүлэхээ саяхан амласан юм.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр25 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр23 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр26 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр