Дэлхий дахинд
Иванка Трамп коронавирусийн эсрэг вакциныг шууд нэвтрүүлгийн үеэр хийлгэе гэжээ
Америкийн телевизийн “The View” ток шоуны хөтлөгч Жой Бихар АНУ-ын ерөнхийлөгчийг дахин сонгогдохын тулд коронавирусийн эсрэг вакциныг яаравчлан гаргах гэж байна гэж шүүмжилсэн юм.
“Тэр дахин сонгогдохын тулд юу ч хийхээс буцахгүй байна. Би лав Иванкагийн дараа вакцин хийлгэнэ” гэж тэр шууд нэвтрүүлгийн үеэр ярьжээ.
Энэ нэвтрүүлгийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка твиттер хуудсаараа Жой Бихарт хариу санал тавьсан байна. Тэрбээр Бихарын шоунд оролцож, үзэгчдийн нүдэн дээр вакцин хийлгэх санал тавиад бүх Америкчуудад хандан эрүүл мэндийн байгууллагадаа итгэхийг уриалжээ.
Дональд Трамп энэ долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа коронавирусийн эсрэг вакцин аравдугаар сард багтаж бэлэн болно хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр шинэ вакциныг аюулгүй, үр дүнтэй гэдгийг баталж байжээ.
Өнгөрсөн долдугаар сард Fox News сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо Трамп вакциныг өөртөө хамгийн түрүүнд, эсвэл хамгийн сүүлд ч хийлгэж магадгүйгээ ярьж байв.
“Хэрвээ би түрүүлж хийлгэвэл зарим хүмүүс амиа бодлоо гэх байх. Зарим нь зоригтой үйлдэл гэж хэлэх байх. Тиймээс хүмүүсийн таалалд нийцүүлэхийн тулд би хамгийн эхэнд ч хийлгэж магадгүй, хамгийн сүүлд ч хийлгэж магадгүй” гэж Трамп ярьсан байна.
Эх сурвалж: Russia Today
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр36 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр35 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр38 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр