Дэлхий дахинд
Ираны эрх баригчид олон улсын уриалгыг үл хайхран алдартай бөхөө цаазалжээ
2018 онд засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд оролцож байхдаа хамгаалалтын албаны офицерын амийг хөнөөсөн бөхөд Иран улс цаазын ял оноогоод байснаа Бямба гарагт гүйцэтгэжээ.
Сонгомол бөхийн спортын тамирчин , 27 настай Навид Афкарийг өчигдөр өглөө эцэг, эх, гэр бүлийнхнийх нь өмнө цаазалсан тухай Ираны IRNA агентлаг мэдээлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд дэлхийн спортын холбоод, тамирчдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд Афкарт оноосон цаазын ялаа цуцлахыг Ираны засгийн газраас шаардаж байв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг асуудалд оролцож, Афкарийн амийг хэлтрүүлэхийг твиттер хуудсаараа дамжуулан уриалж байжээ.
Олон Улсын Олимпийн Хороо, холимог тулааны спортын UFC холбоо мөн адил тамирчны амийг өршөөхийг Ираны эрх баригчдаас уриалж байв.
2018 оны наймдугаар сард Шираз хотод болсон жагсаалын үеэр Навид Афкари хамгаалалтын албаны офицерын амийг хутгалж хөнөөсөн хэрэгт буруутгагджээ. Түүний ах нар болох Вахид Афкари, Хабиб Афкари нар мөн энэ жагсаалд оролцсоныхоо төлөө тус бүр 54, 27 жилийн хорих ял сонссон байна.
2019 оны есдүгээр сард Навид Афкари өөрийг нь эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн тухай Ираны шүүхэд гомдол гаргасан ч уг гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Ираны хүний эрхийн байгууллагуудын олж авсан ярианы бичлэгт Афкари “Намайг буруутгах ямар ч баттай нотолгоо алга. Гэхдээ тэд намайг сонсохыг огт хүсэхгүй байна. Тэд миний хүзүүнд олс зүүх эцсийн зорилготой байгааг би ойлголоо” гэж ярьсан байна.
Иран улс 2019 онд нийт 251 хүнийг цаазалсан нь дэлхийд Хятадын дараа орох өндөр үзүүлэлт болохыг Эмнести Интернэйшнл байгууллагын тоо баримт харуулжээ.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр