Пап лам Францис сайхан хоол идэх, хүнтэй энгэр зөрүүлэх зэрэг нь нэн бурханлаг үйл бөгөөд үүнтэй хүн бүр санал нийлнэ хэмээн ярьжээ. Тэрбээр Италийн зохиолч Карло Петринитэй уулзаж ярилцахдаа хоёр чухал сэдвийн талаар хөөрөлдсөн байна. Петрини бол түргэн хоолны эсрэг “удаан хоол” хөдөлгөөнийг удирдаж, хүмүүсийг “зөв аргаар” боловсруулсан хоол идэхийг уриалдаг нэгэн юм. Ярилцлагын үеэр Петрини, Пап хоёр католик сүмүүдийн хэт хатуу байдлыг санал нийлэн шүүмжилсэн байна.
Пап Францис “Таашаал бидэнд шууд бурхнаас ирдэг юм. Католик, христиан шашинтан, өөр хэн байх хамаагүй. Таашаал бол бурханлаг зүйл. Сүмүүд хүнлэг бус, зэрлэг, балмад хүчирхийллээс төрдөг таашаалуудыг буруушаадаг ч нөгөө талаар хүний энгийн, байгалийн таашаалыг үргэлж дэмждэг. Идэж буй хоолноосоо таашаал авч гэмээнэ хүн эрүүл саруул амьдардаг, энгэр зөрүүлэн, түүнээсээ сэтгэл ханаж гэмээнэ хүн илүү итгэлтэй, илүү сайхан хайрыг бүтээж байдаг. Сайхан хоол идэх, энгэр зөрүүлэхийн таашаал бидэнд бурхнаас шууд ирдэг” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: UNILAD