Дэлхий дахинд
Япон улсын дараагийн ерөнхий сайдын нэр тодорхой боллоо
Япон улсын эрх баригч Либераль ардчилсан нам 71 настай Ёшихида Сүгааг намын даргаараа сонгожээ.
Тус нам парламентад олонхийн суудал эзэлдэг тул Сүга Ерөнхий сайд болох нь тодорхой болсон байна. Ерөнхий сайдаар томилогдсоноор тэрбээр Ёшихида Сүга 2021 оны бүх нийтийн сонгууль хүртэл Засгийн газрыг удирдах юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ наймдугаар сарын 28-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр Ёшихида Сүгагаас зургаан насаар дүү юм.
Сүга өмнө нь сайд нарын танхимын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Шинзо Абэгийн хамгийн ойрын хүмүүсийн нэг гэгддэг. Тэрбээр намын гишүүдийн дунд явуулсан санал асуулгаар 534 саналаас 377 санал авчээ. Түүнийг намын сонгуульд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хүнээр тооцож байв.
Эх сурвалж: ВВС
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр1 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр