Дэлхий дахинд
ОХУ гадаадын иргэдийг ID карттай болгоно
Гадаад иргэдийн Орост оршин суухтай холбоотой хэд хэдэн шинэ зохицуулалтыг холбогдох хуульд оруулахыг ОХУ-ын Дотоод хэргийн яам гаргасан байна. Тухайлбал, гадаад иргэдийг ID карттай болгох зохицуулалт орж байгаа ажээ.
Дотоод хэргийн яамны Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг асуудал хариуцсан албаны тэргүүн Валентина Казакова энэхүү хуулийг ирэх 2021 онд батална хэмээн мэдэгдэж байсан юм.
“Тоон шилжилттэй холбоотой өөрчлөлтийг гадаад иргэдийн шижлилт хөдөлгөөнтэй холбоотой зохицуулалтад зайлшгүй тусгах шаардлагатай байгаа. ОХУ-д оршин суух зөвшөөрөл авсан гадаад иргэдийг тухайн иргэний талаарх бүхий л мэдээллийг багтаасан ID карттай болгохоор яригдаж байна” хэмээн Дотоод хэргийн яамны албан мэдээнд дурдсан байна.
Хуулийн төсөлд тусгаснаар тухайн иргэний өргөдлийн дагуу картыг олгох бөгөөд карт авахын тулд тусгай маягтын дагуу бүртгэл хийлгэж, гэрэл зургаа авахуулж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Картын хүчинтэй хугацаа 10 жил байх юм.
90 хүртэл хоногоор буюу богино хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн карт авах шаардлагагүй ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр23 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр22 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр25 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр