Бусад
Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр буюу Монреалийн протокол хүчин төгөлдөр болсны 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас ард иргэдэд озоны давхаргын ач холбогдол, хамгаалах ажлын үйл явц, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ.
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад олон дэвшилтэт зүйлсийг бүтээсэн боловч үүнийг дагаад сөрөг үр дагаварууд ч гарсаар байна. Түүний нэг нь агаар мандлын озоны давхаргын хомсдол юм. Энгийнээр Озоны давхарга нь нарнаас ирдэг хэт ягаан туяаг өөртөө шингээж, шүүж авдаг бидний амьдралыг хамгаалагч давхарга юм. 1970-аад оны сүүлчээс дэлхийн эрдэмтэд озоны давхаргад нүх үүсч, хүн төрөлхтний амьдрал аюул учирсныг анх удаа судалж мэдсэн байдаг. Тиймээс хариу арга хэмжээ авч дэлхийн улс орнууд хамтран 1985 онд “Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, 1987 онд “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг тус тус хэлэлцэж баталсан. Өдгөө Тал-Улс орон болсон 198 орны үе үеийн засгийн газар, эрдэмтэн судлаачид, байгууллага, ард иргэд арьсны хорт хавдар, нүдэнд цагаа унах, дархлаа сулрах зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, байгаль орчин, экосистемийг хамгаалах үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж байна.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр: “Дэлхийн дулаарлын улмаас манай улсад 3 жил тутам тохиодог байсан ган гачиг жил бүр ажиглагдаж, малын бэлчээрийн ургамалын ургац буурч, зарим нутагт үер усны аюул нэмэгдэх болсон. Иймд дэлхийн дулааралд нөлөөлдөг хөргөгч бодисын хэрэглээнээс зайлшгүй татгалзах шаардлага бидэнд гарч байгаа. Азоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын гэрээ хэлэлцээр хэрэгжүүлэх талаар МУ-ын Засгийн газар идэвхтэй байр суурь эзэлж зохих амжилт гаргаж байгааг онцолмоор байна. Түүнчлэн бидний үр хойчийн ирээдүй бидний үйлдлээс ихээхэн хамаарна. Тиймээс озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой. Аливаа бодис, техник технологийг ухамсартай, зохистойгоор хэрэглэж байгаль орчноо хамгаалахад иргэдээ уриалмаар байна.”
Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд өөрийн улсын зүгээс хувь нэмрээ оруулж байна. Манай улс Монреалийн протоколыг хэрэгжүүлснээр Тогтвортой хөгжлийн 3, 9, 12, 13, 17 дугаар зорилтуудыг хэрэгжүүлэх ажилд идэвх чармайлт гарган амжилттай ажиллаж байгааг албаны хүмүүс онцоллоо.
4 жил тутамд НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрөөс бэлтгэн гаргадаг “Озоны давхаргын тухай 20 асуулт, хариулт” тайлангийн 2018 оны шинэчилсэн хувилбарт Монреалийн протоколын ачаар озоны давхарга эргэн нөхөгдөж энэ зууны сүүл гэхэд 1980-аад оны төлөвтэй ижил түвшинд хүрнэ гэж үзэж байна. Харин 2060 он гэхэд бүрэн нөхөгдөнө гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа.
БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн: “Озоны давхаргыг хайрлаж, хамгаалах шаардлага дэлхийн бүх хүнд иргэд хамаатай болсон. Учир нь озоны давхаргагүйгээр бид олон аюул эрсдэлтэй нүүр тулах юм. Тухайлбал, хүний дархлааг маш ихээр унагадаг. Тэгснээр хүн төрөлхтөн ямар ч өвчнийг эсэргүүцэх, тэмцэх чадваргүй болж өвчлөл ихсэх юм. Мөн нүд, арьс гэмтэх асуудал ихээр гарах болно. Тэр дундаа нүдний цагаа унаж, болор цайрах, төрөл бүрийн арьсны халдвар өвчин үүсэх, тархах гэх мэт эрсдэлүүдийг нэрлэж болно. Тиймээс озоны давхаргыг хамгаалах цаашлаад озоны давхаргыг нөхөх, хуучин хэвэнд нь оруулахаар дэлхийн бүх улс орон нэгдэж, тэмцэн ажиллаж байгаа юм.”
Озоны давхаргаа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь зөвхөн дан ганц Засгийн газруудын үүрэг хариуцлага биш. Хүн бүр өөрсдийн хөргөгч, хөргүүртэй агуулах, зоорь, тасалгааны болон автомашины агааржуулагч зэрэг бусад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээндээ хариуцлагатай хандсанаар хувь нэмрээ оруулах юм. Эдгээр төхөөрөмжийг зохистой ашиглаж, зөв засвар үйлчилгээ хийлгэж, зохистой хаяж устгавал хэрэглэх эрчим хүч болон гарах ялгарлыг багасгах боломжтой юм.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно