Дэлхий дахинд
FBI: ОХУ нийгмийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын сонгуульд нөлөөлөхийг оролдож байна
ОХУ нийгмийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон хэвээр байна гэж Холбооны мөрдөх товчооны тэргүүн Кристофер Врэй мэдэгдлээ.
Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчдын өмнө аюулгүй байдлын асуудлаар сонсголд оролцсон байна. Энэ үедээ “ОХУ АНУ-ын сонгуульд, ялангуяа 11 дүгээр сарын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдений компанит ажилд сөргөөр нөлөөлөхийг оролдож байна” гэж анхааруулжээ.
Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурьтай зөрчилдөж байгаа аж. Тэрбээр ОХУ 2016 оны сонгуульд ялахад нь нөлөөлсөн гэсэн Холбооны мөрдөх товчооны дүгнэлтийг эсэргүүцэж, үндэслэлгүй гэж үзсэн хэвээр байгаа юм.
АНУ-ын Холбооны аюулгүй байдлын агентлагууд ОХУ-ыг сонгуулийн үйл явцад 2016 оных шиг нөлөөлөхийг оролдсон нотолгоо одоогоор олоогүй байна. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн үеэр ОХУ-ыг саналын хуудасны мэдээллийн санг хакдсан гэж Холбооны мөрдөх товчоо үзэж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр34 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр33 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр36 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр