Дэлхий дахинд
Хортой дугтуй Цагаан ордон руу илгээснийг илрүүлжээ
“Ricin” гэгддэг хортой бодис хийсэн дугтуйг АНУ-ын ерөнхийлөгчийн ордон руу илгээснийг замаас нь илрүүлж, аюулгүй болгосон тухай Нью Йорк Таймс сонин Бямба гарагт мэдээлжээ.
Цагаан ордны бичиг хэргийн албанд хүрэхээс нь өмнө илрүүлсэн уг илгээмжийг Канад улсаас хэн нэгэн явуулсан гэж тусгай албаныхан тогтоосон байна.
Анагаах ухааны мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар уг бодис хүний биед нэвтэрбэл эсүүдийн ажиллагааг доголдуулж, үхэлд хүргэдэг байна.
Ингэхдээ хэр их хэмжээгээр хордсоноос шалтгаалан 36-72 цагийн дотор үхэлд хүргэдэг гэжээ.
Өмнө нь 2018 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан нэг этгээд ийм төрлийн бодисыг ерөнхийлөгч Дональд Трамп, батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис, тагнуулын төв газрын захирал Жина Хаспел, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врэй нарт илгээхийг завдсан хэргээр баривчлагдан шийтгүүлж байв.
2014 онд ерөнхийлөгч Барак Обама болон бусад албаныхан руу “ricin” бүхий дугтуй илгээсэн Миссиссиппи мужийн иргэн 25 жилийн хорих ял сонсож байжээ.
Эх сурвалж: New York Times
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр19 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр18 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр16 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо