Дэлхий дахинд
Беларусийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нууц байдалд зохион байгуулагджээ
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Лхагва гарагт нууц байдалд зохион байгуулагджээ.
Наймдугаар сарын 9-ний өдөр болсон сонгуулиар тэр 80 орчим хувийн саналаар зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч Беларусийн ард иргэд энэхүү үр дүнг эсэргүүцсээр байгаа юм.
Тангараг өргөх ёслолын товыг урьдчилж зарлаагүй байжээ. Гэтэл Лхагва гарагийн өглөө тус улсын төрийн мэдээллийн Белта агентлаг гэнэт “Александр Лукашенко ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орлоо” гэж мэдээлсэн байна.
Ёслолын ажиллагаа Беларусийн ерөнхийлөгчийн ажлын байр байдаг Тусгаар Тогтнолын Ордонд зохион байгуулагджээ.
Үүнээс өмнө чөлөөт хэвлэлүүд Минскийн гудамжаар Лукашенкогийн автомашины цуваа явж буйг мэдээлсэн юм. Танагараг өргөх ёслолыг тус улсын төв телевизийн суваг шууд дамжуулаагүй өнгөрсөн байна.
Хэрвээ ёслолыг урьдчилж зарласан бол Тусгаар Тогтнолын Ордны гадна олон мянган иргэд цугларч, эсэргүүцэл үзүүлэх байснаас ийнхүү нууц байдалд зохион байгуулсан гэж ажиглагчид дүгнэжээ.
1994 оноос хойш Беларусийг удирдаж байгаа 66 настай Лукашенкогийн үндсэн хуулийн эх хувь дээр гараа тавиад тангараг өргөж буй гэрэл зургийг Белта агентлаг тараасан байна.
Ёслолын үеэр хэлсэн үгэндээ тэр өөрийгөө улс төрийн хямралаас амжилттай сэргийлж чадсан удирдагч гэж магтжээ.
Гадаад орнуудаас Беларусийг тогтворгүй болгох ажиллагаа явуулж буйг хэлсэн Лукашенко “Бид өнгөт хувьсгалыг зогсоож чадсан маш цөөхөн, магадгүй цорын ганц улс ч байж магадгүй” гэж ярьсан байна.
Тэрбээр өөрийг нь сонгосон явдлыг “эх орноо алдахыг хүсээгүй Беларусьчуудын сонголт” гэж үнэлжээ.
Лукашенког тангараг өргөсний дараа тус улсын зэвсэгт хүчин ерөнхийлөгчид үнэнчээ илэрхийлж, тангараг өргөсөн тухай Белта агентлаг мэдээлсэн байна.
Европын Холбоо сонгуулийг луйвардсан Лукашенкогийн дэглэмийн эсрэг эдийн засгийн хориг зарлахаар бэлдэж байгаа.
Тус холбооны гол гишүүн Герман улс Лукашенког Беларусийн ерөнхийлөгч болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм.
Германы гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Стеффэн Сейбэрт “Ардчилсан сонгуулийн наад захын шаардлагыг Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль хангаагүй. Чөлөөт бус, шударга бус сонгууль болсон. Тиймээс үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тангараг өргөх ёслолын ажиллагааг олны нүднээс далд зохион байгуулсан нь үүнийг баталж байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм1 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ