Дэлхий дахинд
Сураггүй болсон иргэнийг нь Умард Солонгос буудаж, шатаасан байжээ
Өмнөд Солонгосын Тэнгис, Загасны Аж Ахуйн Яамны харьяа байгууллагын 47 настай эрэгтэй ажилтан Даваа гарагийн өглөө хоёр Солонгосын усан хилийн ойролцоо ажлаар явж байхдаа хөлөг онгоцон дээрээс алга болжээ.
Тэрбээр Умард Солонгос руу дүрвэх зорилгоор хөлөг онгоцны тавцан дээрээс ус руу үсэрснийг сүүлд тогтоосон байна. Энэ явдлын дараа дүрвэгчийн хувь заяа хэрхсэн талаар Өмнөд Солонгосын тал судалж байсан юм.
Тэгвэл өнөөдөр тус улсын батлан хамгаалах яам дүрвэж очсон иргэнийг нь Умард Солонгосын хилийн харуулууд буудаж алаад цогцсыг нь шатаасан болохыг тогтоосноо мэдээлжээ.
“Умард Солонгосын тал манай иргэнийг уснаас олсныхоо дараа буудаж, цогцсыг нь шатаасныг нотлох баримтууд дээр нарийн шинжилгээ хийсний эцэст тогтоолоо. Ийм харгис хэрцгий үйлдэл гаргасныг манай яам буруушаагаад Умард Солонгосын талаас тайлбар нэхэж, буруутай этгээдэд шийтгэл оноохыг шаардаж байна” гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Хамгийн сүүлд 2008 оны долдугаар сард Өмнөд Солонгосын иргэн Умард Солонгосын нутаг дэвсгэрт буудуулж амиа алдсан юм. Тухайн үед Кумган амралтын газарт аялж явсан иргэн Пак Ван Жа гэгч хориотой бүсэд нэвтэрсэн шалтгаанаар Умардын цэргүүдэд буудуулж байжээ.
Өмнөд Солонгосын иргэний амийг хөнөөсөн энэ удаагийн явдал нь сүүлийн үед эрс муудаад байгаа хоёр Солонгосын харилцааг улам дордуулах нь тодорхой байна.
Дээрээс өгсөн тушаалын дагуу Умард Солонгосын цэргүүд дүрвэгчийг буудаад цогцсон дээр нь тос асгаж шатаасныг Өмнөдийн тал баталжээ.
Хилийн ойролцоох хяналтын камерт цогцсыг шатааж буй дүрс бичигдэж үлдсэн байна.
“Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх журмынхаа хүрээнд Умард Солонгосын тал жирийн хүнийг ямар ч өчиггүй буудсан гэж бид дүгнэж байна” гэж Өмнөдийн албаны хүн мэдээлжээ.
Пёньяны дэглэм нутаг дэвсгэртээ коронавирусийн халдвартай хүн нэвтрүүлэхгүйн тулд Хятадтай залгаа хилээ энэ оны нэгдүгээр сараас эхлэн хааж, хууль бусаар хил нэвтэрсэн хүмүүсийг өчиггүй буудах тушаал долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн тухай мэдээлэл бий.
Болсон явдлын талаар хэлэлцэхээр Өмнөд Солонгосын тал өчигдөр Умард Солонгосын албаныхантай тусгай шугамаар холбоо барих гэж оролдсон ч хариу өгөөгүйг албаны эх сурвалж мэдээлжээ.
Өнгөрсөн өдрүүдэд Өмнөдийн тал сураггүй болсон иргэнээ хайх ажиллагаанд тэнгисийн 20 хөлөг, нисэх онгоц дайчлаад үр дүнд хүрээгүй юм. Дараа нь сураггүй болсон хүний ойрын хүмүүсийг шалгасны дараа түүнийг Умард Солонгос руу дүрвэсэн гэж сэжиглэжээ.
Эх сурвалж: Yonhap News
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр1 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм1 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ