Дэлхий дахинд
БНХАУ өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийг нэвтрүүлж эхэллээ
БНХАУ өнөөдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэллээ. Тодруулбал коронавирусийн цар тахлын улмаас энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Үндэсний цагаачлалын албанаас “БНХАУ-аас хүчинтэй виз, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай” арга хэмжээ авсан билээ.
Тэгвэл БНХАУ-ын Үндэсний цагаачлалын албанаас гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх бодлогод дараах байдлаар өөрчлөлт оруулжээ.
Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 28 өдрийн 00 цагаас эхлэн албан ажил, хувийн хэрэг, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд хилээр нэвтрэхийг зөвшөөрч байгаа бөгөөд дахин виз мэдүүлэх шаардлагагүй аж.
Хэрвээ гадаадын иргэд дээрх гурван төрлийн оршин суух визтэй иргэдийн визийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 28 өдрийн 00 цагаас хойш дуусгавар болсон бол эзэмшигчид БНХАУ-д ирэх шалтгаан өөрчлөгдөөгүй тохиолдолд холбогдох бичиг баримтын бүрдүүлэн Хятадын Элчин сайдын яаманд өргөдөл гаргаж болно.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр44 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм43 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ