ОХУ-ын Гэгээрлийн яам цар тахлын улмаас ажлаа алдсан хүмүүст зориулан тусгайлсан сургалтын хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа зарлалаа.
“Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяараа ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна. Энэ цаг үед залуу боловсон хүчин ажил олоход хүндрэлтэй байна. Гэгээрлийн яам ажлаасаа халагдсан, ажлын байр нь үгүй болсон хүмүүст зориулан зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлийн дадал эзэмшүүлэх тусгай хөтөлбөрийг боловсруулан эхлүүллээ. Хөтөлбөрийг ОХУ-ын засаг захиргааны бүх нэгжид хэрэгжүүлэх юм” хэмээн Гэгээрлийн яамны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Хөтөлбөрийг Гэгээрлийн яам, Бооловсролын хяналтын газар, Хөдөлмөрийн яам хамтран хэрэгжүүлэх юм. Сургалтыг Хөдөлмөр, үйлдвэрлэлийн коллежүүдийг түшиглэн явуулна. Хамгийн олон хүнийг Москва хот, Москва муж, Тюмень, Свердловск, Кемеровск, Самарск, Татарстан, Башкортостанд сургахаар төлөвлөж байна.
Энэ ондоо багтаан 110 мянган хүнийг сургалтад хамруулахаар тооцолсон байна. Сургалтад ажлаасаа халагдсан, шинээр төгсөгчид, ажил хайж байгаа ажилгүй иргэд хамрагдах боломжтой.
РИА НОВОСТИ