Дэлхий дахинд
Их Британи улс Эксел файлын алдааны улмаас коронавирусийн халдварын 16,000 тохиолдлыг дутуу бүртгэжээ
Их Британийн засгийн газар тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлуудаас 16,000 орчим нь яагаад тайланд ороогүй орхигдсоныг шалгажээ.
Шалгалтын үр дүнг тус улсын эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок өчигдөр парламентын гишүүдэд тайлбарласан байна.
Сайдын хэлснээр халдварын тохиолдлуудыг тоолж, нэгтгэдэг программ нь Эксел файлуудыг хуулж мэдээллээ шинэчилдэг ажээ. Гэтэл Эксел файл дээд хэмжээндээ тулж, хязгаарлагдсанаас 16,000 орчим тохиолдлыг тайланд тусгалгүй орхисон байна.
“Ноцтой асуудлыг бид сайтар шалгасны үр дүнд алдааг олж тогтоолоо. Дахин ийм алдаа гаргахгүйн тулд бид бүгд хамтран ажиллах болно” гэж Хэнкок мэдээлжээ.
Есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2 хүртэл хугацаанд шинээр илэрсэн 15,841 тохиолдол дээрх алдааны улмаас бүртгэгдээгүй өнгөрсөн байна. Үүний үр дүнд дээрх шинэ тохиолдлуудын хавьтал болох 50,000 орчим хүнийг мөрдөж, оношлолгүй орхисон нь халдвар өргөн хүрээнд тархах нөхцөл болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Орхигдсон 16,000 орчим тохиолдлын 51 хувьтай холбоо тогтоож, арга хэмжээ авч эхэлснээ Хэнкок парламентад мэдээлжээ.
Борис Жонсоны засгийн газар коронавирусийн цар тахалтай тэмцэхдээ хариуцлагагүй ажиллаж буй гэсэн шүүмжлэл Британийн улс төрийн хүрээнд байнга яригдаж байгаа. Эксел файлын алдаа энэ шүүмжлэлд улам хүч нэмж байна.
Их Британи нь цар тахалд хамгийн олон буюу 42,400 орчим иргэнийхээ амийг гарзадсан Европын улс болоод байгаа. Хэрвээ хорио цээрийн арга хэмжээ авахгүй бол аравдугаар сарын дундуур гэхэд өдөрт илэрдэг халдварын тохиолдол 50,000 хүрэх аюултайг хоёр долоо хоногийн өмнө хэсэг эрдэмтэд засгийн газартаа анхааруулж байв.
Өчигдөр буюу Даваа гарагт тус улсад халдварын 12,594 тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх өдрийн 22,961 тохиолдлоос эрс буурсан үзүүлэлт боловч бүртгэлтэй холбоотой алдааны засвар нөлөөлсөн тул ерөнхий хандлагыг харах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ