Дэлхий дахинд
Хятад Тайванийн дипломатууд гар зөрүүлжээ
Номхон далайн арал улс болох Фижи улсын нийслэлд Хятад, Тайванийн дипломатууд гар зөрүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр Фижийн нийслэл Сува хотын “Grand Pacific” зочид буудалд болсон Тайванийн үндэсний баярын ёслолын ажиллагааны үеэр Хятадын хоёр дипломатч урилгагүйгээр нэвтэрч, тэнд цугларсан хүмүүсийн зургийг авчээ. Иймд Тайванийн диплоамтууд Хятадын дипломатуудын дураараа үйлдлийг зогсоох гэж оролдсоноор зодоон эхэлсэн байна.
Зодооны үеэр Тайваний нэг дипломатч толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хэвтсэн бөгөөд хоёр улсын Гадаад хэргийн яамд харилцан нэгнээ буруутгасан мэдэгдэл гаргажээ. Хэргийн газарт Фижи улсын цагдаа нар ирсэн ч дипломат төлөөлөгч нар халдашгүй эрхтэй байдаг тул Хятадын төлөөлөгчийг саатуулж чадаагүй аж.
Хятадын Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг худал гүтгэлэг хэмээгээд “Нэг Хятад” бодлогийг зөрчсөн үйл ажиллагаа зохион байгуулсан Тайванийн талыг шалгахыг Фижи улсын Засгийн газарт уриалсан байна.
Сүүлийн үед энэ бүс нутаг нь Хятад, Тайванийн өрсөлдөөний талбар болоод байгаа бөгөөд Фижи улс нь Хятадтай дипломат харилцаатай, сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг Бээжингээс авчээ. Харин Хятад улстай ийм нягт харилцаатай атлаа Тайванийн талын зохион байгуулсан арга хэмжээнд Фижи улсын төлөөлөгчид оролцсонд Хятадын тал дургүйцлээ илэрхийлж байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр5 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр5 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр3 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө