Нийгэм
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ Японы парламентын гишүүн Хироши Үэног хүлээн авч уулзав
Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ Японы парламентын гишүүн Хироши Үэног хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Монгол улсын боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд Японы техник технологийн дэвшлийг нутагшуулах шаардлагатай байгааг Б.Бат-Эрдэнэ дарга тодотгосон юм.
Мөн үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Стратеги, төлөвлөлт хариуцсан Дэд захирал О.Одбаяр Эрдэнэс Монгол болон охин, хараат компаниудын үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн техник, технологийг шинэчлэх төсөл хэрэгжиж, төслийн дүнд өнөөдөр “Багануур” ХК жилд 4 сая тонн эрчим хүчний нүүрс олборлож, Улаанбаатар хотын хэрэгцээг хангаж байгаа бол “Шивээ-Овоо” ХК жилд 2 сая тонн нүүрс олборлож, төвийн эрчим хүчний ДЦС-уудын хэрэгцээг хангаж байгааг О.Одбаяр захирал онцлов.
Улаанбаатар хотын хүн амын тоо өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж, үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Иймд улаанбаатарчуудын хэрэгцээг бүрэн хангах 1.5 тэрбум гаруй нүүрсний нөөцтэй Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Уулзалтын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд уурхайн өргөтгөл, техникийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхэд Японы талаас дэмжлэг хүссэн. Японы парламентын гишүүн Хироши Үэно “Эрдэнэс Монгол” компаниас тавьсан саналыг холбогдох яаманд уламжилж, бодит ажил хэрэг болгоход туслахаа амлав.
Боловсруулсан: Б.Даваатогтох
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ