Бусад
Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах ажилд хөрөнгө оруулна

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсиртай уулзалт хийлээ. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа техникийн болон санхүүгийн төслүүдийн хэрэгжилт, явц байдал, цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцож, ярилцлаа.
ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсир: “Юуны өмнө таныг БОАЖ-ын сайдаар томилогдсонд маш их баяртай байгаагаа илэрхийлье. Өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжсэн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд цаашид ч үргэлжилнэ гэж бид итгэж байна. Герман улсын Засгийн газар Монголын ард түмэнд гайхамшигтай унаган байгалиа хамгаалах, энэ хэвээр нь хадгалан үлдэхэд туслахаар гранд буюу буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ төслийн хүрээнд хамгийн сүүлд Хустай нурууны байгаль хамгаалагчдад орчин үеийн шинэ орон сууцыг барьж өгснийг та мэдэх байх. Энэ мэтчилэн маш том бүтээн байгуулалт, худалдан авалтын ажлуудыг төслөөр дамжуулан Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгуудад хийсээр байна. Төсөл эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл бидэнд тулгарсаар байгаа бэрхшээл бол Монгол улсын талаас амласан урсгал зардлуудын асуудал байна. Үүнд таныг анхаарлаа хандуулж, шийдүүлэх чиглэлд ажиллана гэж найдаж байна. Дараагийн нэг асуудал нь Улаанбаатар хотын гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн барилгуудын дулаан, эрчим хүч хадгалалтыг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах шинэ төсөл эхэлж байгаа. 22 сая еврогийн хөрөнгө оруулалттай тус төсөл нь гэр хорооллын 30-40 цэцэрлэгийг орчин үеийнхалаалт дулаалгын системээр хангах юм. Үүнд та бүхнийг хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалагч нарыг ажиллах нөхцлөөр хангах ажилд хамгийн чухал, бодит хөрөнгө оруулалтыг оруулж байгаа Сэргээн босголтын зээлийн банкинд МУ-ын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам маш их баяртай байдагаа илэрхийлье. Монгол улсын хувьд Ковид-19 цар тахлаас үүдэн төсөв маш их хүндэрсэн. Үүнийг ойлгож, уян хатан хандаж байгаад мөн баяртай байна. Бид 2021 оны төсөвт Монгол улсын талаас амласан хөрөнгө оруулалтуудыг тусгуулахад санаачилгатай ажиллаж болно. Та бүхний хөрөнгө оруулж байгаа тусгай хамгаалалтын газар нутгуудын техник, хэрэгслийн худалдан авалтын урсгал зардал буюу засвар, бинзес, тос гэх мэт зардлуудыг манай тал хариуцан ажиллахаа мэдэгдье. Цаашид та бүхний буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулсан Монгол орны тусгай хамгаалаттай газар нутгуудын үйл ажиллагааг чанаржуулах, эрчимжүүлэхэд хяналт тавин ажиллана. Та бүхний хийж, хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэохийлье.”

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент14 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм15 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм18 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм15 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа