Нийгэм
Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

“Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банк хооронд “Компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн зээлийн гэрээг 2016 оны дөрөвдүгээр сард байгуулж, энэ хугацаанд “Санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн бодлогын баримт бичиг”, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулан нэгдлийн хэмжээнд мөрдөж байна. Мөн хууль, мэдээллийн технологи болон татвар, үнийн шилжүүлгийн чиглэлийн ажлыг төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ.
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ахлах мэргэжилтэн Сеүн Мин, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар өнөөдөр /2018.09.13/ уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо. “Эрдэнэс таван толгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарч, компанийн бүтцэд өөрчлөлт орсон ч, төслийг цаашид тогтвортой үргэлжлүүлнэ гэдгийг Гүйцэтгэх захирал П.Ганхүү уулзалтын эхэнд тодотгов. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах бэлтгэлээ хангаж буй бөгөөд үүнд төслийн үр өгөөж томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нийт 35 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих уг төслийн зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагаа зэрэгт одоогийн байдлаар 6 сая ам.доллар зарцуулаад байгааг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ахлах мэргэжилтэн Сеүн Мин онцлоод цаашид төслийн баримт бичигт өөрчлөлт оруулах боломжтойг дурьдсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зэргээс шалтгаалж цаг хугацааны хувьд тодорхой өөрчлөлт гарсан ч, төсөл амжилттай хэрэгжиж байгааг үнэлэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс уг төслийг богино хугацаанд, үр өгөөжтэй хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа танилцууллаа.
Боловсруулсан Д.Доржмаа

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

