Дэлхий дахинд
Австралийн эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад илрүүлжээ
Австралийн Жэймс-Күүкийн их сургуулийн хэсэг эрдэмтэд 500 метр өндөр шүрэн хад илрүүлжээ. Уг шүрэн хадыг Австралийн их шүрэн далангийн төгсгөл хавиас илрүүлсэн бөгөөд энэ нээлт нь сүүлийн 120 жилийн түүхэнд байгаагүй том нээлт болсон байна. Их шүрэн хэрэм нь 2600 орчим км үргэлжлэх бөгөөд 29 мянга гаруй шүрэн хад бүхий хөндий юм. Энд 1500 гаруй төрлийн загас амьдардаг бөгөөд 1981 онд шинжлэх ухааны ач холбогдлоороо Дэлхийн өвд бүртгэгдсэн.
Харамсалтай нь цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр 1995 оноос хойш энэ шүрэн арлын талаас илүү нь алга болжээ.
Шинээр илрүүлсэн шүрэн хад нь Нью-Йоркийн “Empire State Building” цамхаг, Куала Лумпурын хос цамхагаас ч өндөр аж. Энэхүү шүрэн хадны хормой хэсэг л гэхэд 1.5 км өргөн, далайн ёроолоос ердөө 40 метрийн өндөрт байрлаж байгаа юм байна. Дээрх шүрэн хадыг 12 сарын судалгаа шинжилгээний үр дүнд илрүүлсэн ба эрдэмтэд далайн ёроолыг 3D зураглал хийх замаар судалжээ.
эх сурвалж: GUARDIAN
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө