Дэлхий дахинд
Трампын дахин сонгогдох магадлал улам багасч байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн өрсөлдөөн ширүүссээр байна. Олон арван улс орны гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалахын ирээдүй энэ улсын сонгуулийн үр дүнгээс шалтгаалах учир дэлхий нийтээрээ тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг чих тавин хүлээж байна. Өмнөх жилүүдэд сонгуулийн үр дүн санал хураалт болсон өдрийн орой гэхэд тодорхой болдог байсан ч энэ удаа санал тооллого удааширч байна. Учир нь covid-19 цар тахлын улмаас зарим мужууд урьдчилсан байдлаар шуудангаар иргэдийн саналыг авсан юм. АНУ-ын хүн амын бараг гуравны нэг нв буюу 100 орчим сая хүн урьдчилсан санал хураалтад оролцсон билээ.
Өнөөдөр өглөөний /2020.11.05/ 08.00 цагийн байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 төлөөлөгчийн саналыг аваад байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 264 саналтайгаар өрсөлдөгчөөсөө 40 саналын зөрүүтэйгээр тэргүүлж байна. Нийт 538 саналаас 270-ийг нь авч байж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм.
Трампын хувьд өчигдөр түүнд өрсөлдөгчөө гүйцэхэд ойрхон болж байсан ч шуудангаар санал өгсөн хүмүүсийн дийлэнх нь Байденийг дэмжиж байгаа аж. Харин цар тахлыг үл ойшоодог Дональд Трампын сонгогчид санал хураалтын өдөр биеэр очиж сонголтоо хийхийг илүүд үзсэн байна. Санал хураалтын дүнгээ эцэслэж гаргаагүй байсан мужуудад Трамп илүү олон саналтай явж байсан ч өнөөдөр байдал өөрөөр эргэжээ.
Дональд Трамп шуудангаар санал авах ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Мичиган мужийн санал тооллогыг зогсоох хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй байна. Одоо тэд Пеннсилвань мужийн санал тооллогын ажиллагааг зогсоох, Уисконсин мужийн саналыг дахин тоолуулах хүсэлтийг Дээд шүүхэд гаргаад байгаа гэнэ. Мөн тэрбээр сонгуулийн дүн албан ёсоор гараагүй Пеннсилвань мужид ялалт байгуулснаа зарлан жиргэсэн ч твиттер компани түүний жиргээг түр хугацаанд нуух арга хэмжээ авчээ.
Ерөнхийлөгч Трамп аравдугаар сарын 2-ны үүрээр жиргэсэн жиргээгээрээ америкчуудыг цочирдуулсан. Тэрбээр эхнэрийн хамт коронавирусийн халдвар авснаа тэгэхэд зарласан юм. Цар тахал нь 2020 оны турш л тус улсын мэдээллийн гол сэдэв байсаар ирсэн бөгөөд есдүгээр сард Дээд шүүхийн шүүгч Рут Бадер Гинсбург нас барсан мэдээлэлд ард иргэд анхаарал хандуулж эхэлсэн. Гэтэл Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар халдвар авсан нь америкчуудын эргээд цар тахал руу анхаарлаа хандуулах шалтгаан болсон.
ABC News / Ipsos-ийн санал асуулгын дүнгээс харахад Ерөнхийлөгч цар тахлын хямралыг хэрхэн шийдвэрлэж байгааг америкчуудын ердөө 35 хувь нь сайшаасан бол судалгаанд оролцогчдын 72 хувь нь вирусийн халдвар тарах эрсдлийг бууруулж чадаагүй, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хангалттай авч чадаагүй гэж дүгнэжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө