Дэлхий дахинд
Умард Солонгост коронавирусын халдварын тохиолдол илрээгүй гэв
Сүүлийн 25 хоног ролны өмнө харагдаагүй Умсард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны хуралдааныг даргаллаа хэмээн өмнөд солонгосын Yonhap агентлаг мэдээллээ.
Ням гарагт болсон УТТ-ны өргөтгөсөн хуралдаанаар “COVID-19-ийн нөхцөл байдал, цар тахлын халдвараас нам төр, цэрэг, эдийн засгийн хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үүнийгээ хэрхэн чангатгах” асуудлыг авч хэлэлцсэн гэнэ.
БНАСАУ-ын удирдагч энд “Улс эх орныхоо аюулгүй байдал, ард түмний сайн сайхан байдлын төлөө байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байж, халдвараас сэргийлэх ажлыг улам эрчимжүүлж, нягт хана хэрэм босгох хэрэгтэй” гэж онцолсныг умард солонгосын мэдээллийн төв агентлаг иш татжээ.
Умард Солонгосын удирдагч аравдугаар сарын 22-ны өдөр 1950-1953 оны солонгосын дайнд оролцсон хятад цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж Пёнан-Намдогийн оршуулгын газарт очсоноос хойш олон нийтийн өмнө харагдаагүй юм.
БНАСАУ өнөө хүртэл нэг ч хүн коронавирусын халдвар аваагүй гэж мэдэгдээд 2020 оны эхнээс өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр11 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр11 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр11 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент29 мин өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ