Дэлхий дахинд
60 жилийн өмнө Нью-Йоркийн тэнгэрт хоёр онгоц мөргөлджээ
1960 оны арванхоёрдугаар сарын 16-нд Нью-Йоркийн тэнгэрт зорчигч тээврийн хоёр нисэх онгоц мөргөлдөж зорчигч 128, газарт явсан зургаан хүн нас баржээ. Энэ осол тухайн үедээ нас барагсдынхаа тоогоор хамгийн том осолд орж байлаа.
Энэ өдөр United Airlines компанийн Douglas DC-8 онгоц, Trans World Airlines компанийн Lockheed L-1049 Super Constellation онгоцтой Нью-Йорк хотын дээр мөргөлдөж Бруклины Парк-Слоупын нутагт дэвсгэрт унаж шатсан байна. Хоёр дахь онгоц нь Статен-Айлендэд унаж нүдээр үзсэн хүний хэлснээр бол Солонгосын дайны үед яг л сөнөөгч онгоц унаж тосгон шатаж байгаа шиг юм болсон гэнэ.
Шинэ жил дөхчихсөн, тэгээд ч баасан гараг байсан тул гудамжаар хүмүүс дүүрэн байсан өглөөний 10:00 цагийн үед энэ гамшиг болжээ.
Уг нь хоёр онгоц мөргөлдөх учиргүй, нэг нь Чикагогоос ирж “Айдлуайлд” буудалд газардах, нөгөө нь Дейтоноос ирээд Ла гуйардия буудалд буух ёстой байж.
Douglas DC-8 онгоц газардхаас хэдхэн минутын өмнө чиглүүлэх төхөөрөмж ажиллахгүй боллоо гэж мэдээлжээ. Энэ нь орон зайгаа тодорхойлоход бэрхшээл учруулсан байна.
Тэр өдрийн 10:40 цагийн үед Парк-Слоупаар ажилдаа явж байсан гэрэл зурагчин Lockheed онгоц унахыг харж хамгийн эхний зургийг дарсан байдаг. “Хэсэг хугацааны өмнө United Airline компанийн нисэх онгоц тэнгэрээс орон сууцны байшингууд дээр унасан байна. Газар дээр нь одоо түймэр шатаж хүйтэн, салхины улмаас газар авсаар байна. Ослын газар хэд хэдэн цогцос харагдлаа. Замын голд байгаа машинууд ч шатаж байна, тэднийг зайлуулах ажил ид явж байна” гэж WNYC Radio радиогийн сурвалжлагч мэдээлжээ.
Ослыг нүдээр үзсэн нэг гэгээнтэн “Дээшээ хартал ямар нэг мөнгөлөг өнгийн юм асар хурдтай унаж байсан. Тэгснээ л дэлбэрэлт болж би ч байшингийн буланд нуугдтал гудамж бүхэлдээ л галанд автсан. Галын дөл бараг л 15 метр өндөрч цоролзож байсан даа. Энд тэндгүй үхсэн хүмүүс байсан” гэж ярьжээ.
Ослын газар цагдаа, гал сөнөөхийн ажилтан, улаан загалмай нийгэмлэгийн сайн дурынхан гээд 200 гаруй хүн очиж шархтнуудыг цэргийн нисэх онгоц зөөвөрлөж байсан гэнэ. Ослоос ганцхан 11 настай зорчигч Стивен Балц гэж хүү амьд гарчээ. Тэрбээр Нью-Йорк руу гэр бүлийнхэн дээрээ ирж Зул сарын баяр тэмдэглэхээр явж байсан гэнэ. Түүнийг гал дундаас хүмүүс гаргаж аван эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь ослын талаар маш их мэдээлэл өгсөн тэр хүү маргааш өглөө нь шархныхаа улмаас нас баржээ.
Газар дээр байснаас сүмийн 90 настай сахиул, цас цэвэрлэгч, сүлд мод зардаг хоёр хүн, нохойгоо салхилуулж явсан эмч, дэлгүүрийн худалдагч гэсэн зургаан хүн осолд өртөн нас барсан гэдэг.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө