Нийгэм
Говь- Алтай аймгийн Засаг дарга баярхжээ

Ч.Оюунбат
Монголчууд хоёр он солигдох мөчийг чадах ядахаараа тэмдэглэн өнгөрүүлэв. Аархаж ядсан нэг нь онгоц хөлөглөн хилийн чинадад далайн эрэгт тарвалзсан шигээ өнгөрүүлж байхад аргаа ядсан нэг нь юун оргилуун дарс, бялуу хоногийн хоолтой хоносныгоо аз хэмээсэн байж ч мэднэ. Харин аймгуудын Засаг дарга дарга нар аархаж, баярхсаар үджээ. Говь-Алтай аймгийн Засаг ноён С.Гансэлэм аймгийнхаа харшийн цэнгүүн дээр шарсан нугасыг гурван сая төгрөгөөр худалдан авч баярхсан төдийгүй халааснаасаа сая төгрөг бэлэн гаргаж ирэн азын сугалаа явуулж бэл бэнчинтэй гэдгээ харуулж аархсан байна. Шинээр ИТХ-ын сэнтийд заларсан Л.Батжаргал хэмээх эрхэм ч шаггүй баян нэгэн бололтой. Тэрбээр шарсан нугасыг дуудлага худалдаанд оруулах санаачлага гарган 2,8 сая төгрөг хүргээд Засаг даргадаа тал засан орхисон талаар алтайчууд шуугиж байна. Хөгжил цэцэглэлт, ажилгүйдлээрээ улсад хамгийн адагт бичигдэж буй Говь-Алтай аймгийн иргэд нь Засаг ноён шигээ халааснаасаа сая төгрөг гаргаж ирэн баярхдаг, гурван саяар шарсан нугас авч иддэг бол мөн гоёо.

Нийгэм
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ

Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээдийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэн гэж тусгасан.

Нийгэм
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа. Хүүхэд 2025 оны 03-р сарын 01-04-ны өдрүүдэд БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна.
Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр өвчин юм. Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Мөн та улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон бол улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно. Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдах хэрэгтэйг санууллаа.
Нийгэм
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4, зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон.
Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн юм.
Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлов гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
-
Бусад4 цаг өмнө
2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа
-
Нийгэм21 цаг өмнө
Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана
-
Нийгэм23 цаг өмнө
Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ
-
Нийгэм23 цаг өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ
-
Нийгэм3 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа