Нийгэм
Говь- Алтай аймгийн Засаг дарга баярхжээ

Ч.Оюунбат
Монголчууд хоёр он солигдох мөчийг чадах ядахаараа тэмдэглэн өнгөрүүлэв. Аархаж ядсан нэг нь онгоц хөлөглөн хилийн чинадад далайн эрэгт тарвалзсан шигээ өнгөрүүлж байхад аргаа ядсан нэг нь юун оргилуун дарс, бялуу хоногийн хоолтой хоносныгоо аз хэмээсэн байж ч мэднэ. Харин аймгуудын Засаг дарга дарга нар аархаж, баярхсаар үджээ. Говь-Алтай аймгийн Засаг ноён С.Гансэлэм аймгийнхаа харшийн цэнгүүн дээр шарсан нугасыг гурван сая төгрөгөөр худалдан авч баярхсан төдийгүй халааснаасаа сая төгрөг бэлэн гаргаж ирэн азын сугалаа явуулж бэл бэнчинтэй гэдгээ харуулж аархсан байна. Шинээр ИТХ-ын сэнтийд заларсан Л.Батжаргал хэмээх эрхэм ч шаггүй баян нэгэн бололтой. Тэрбээр шарсан нугасыг дуудлага худалдаанд оруулах санаачлага гарган 2,8 сая төгрөг хүргээд Засаг даргадаа тал засан орхисон талаар алтайчууд шуугиж байна. Хөгжил цэцэглэлт, ажилгүйдлээрээ улсад хамгийн адагт бичигдэж буй Говь-Алтай аймгийн иргэд нь Засаг ноён шигээ халааснаасаа сая төгрөг гаргаж ирэн баярхдаг, гурван саяар шарсан нугас авч иддэг бол мөн гоёо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.