Энтертайнмент
А.Овечкин 14 улирал дараалан 30 гоол орууллаа
Вашингтон Капиталс багийн ахлагч А.Овечкин өнөөдөр Сент-Луис Блюс багийн эсрэг тоглолтонд гоол оруулсан. Тоглолтын эхний үед оруулсан А.Овечкины гоол түүний энэ улиралд оруулж буй 30 дахь гоол болсон юм. Өнөөдрийнх нь оруулсан гоол А.Овечкиныг ҮХЛ-н бас нэгэн түүхэн амжилттай зэрэгцлээ. Учир нь Орос залуу 14 улирал дараалан 30 болон түүнээс дээш гоол оруулж байгаа бөгөөд ҮХЛ-т энэ амжилтыг тогтоож буй 2 дахь тоглогч болж байна.
ҮХЛ-т тоглосон карьертаа 30 дээш гоол оруулсан олон тоглогчид бий. Гэхдээ 14 улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан ердөө 2 тоглогчтой болоод байна. Өмнө нь М.Гартнер 1979-1993 оны хооронд дараалан 30-аас дээш гоол оруулж байжээ. Мөн тэрээр нийт 17 улирал 30-аас дээш гоол оруулан ҮХЛ-н бүх-цаг үеийн амжилтыг эзэмшдэг.
А.ОВЕЧКИНЫ УЛИРАЛД ОРУУЛСАН ГООЛ:
- 2005-2006 он: 52 гоол
- 2006-2007 он: 46 гоол
- 2007-2008 он: 65 гоол
- 2008-2009 он: 56 гоол
- 2009-2010 он: 50 гоол
- 2010-2011 он: 32 гоол
- 2011-2012 он: 38 гоол
- 2012-2013 он: 32 гоол
- 2013-2014 он: 51 гоол
- 2014-2015 он: 53 гоол
- 2015-2016 он: 50 гоол
- 2016-2017 он: 33 гоол
- 2017-2018 он: 49 гоол
- 2018-2019 он: 30 гоол (улирал өндөрлөхөд дахиад 40 гаруй тоглолт дутуу)
Б.БЯМБАБАЯР
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.