Эдийн засаг
ВИЗА КАРТ АШИГЛАН 90 УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР 43 САЯ ТӨГРӨГИЙН ЗАЛИЛАНГИЙН ГҮЙЛГЭЭ ХИЙГДЖЭЭ
2020 оны гуравдугаар улирлын байдлаарх Төлбөрийн системийн тоон үзүүлэлтээс харвал тайлант хугацаанд нийт 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна.
Энэ нь 2019 оны III улиралтай харьцуулахад гүйлгээний тоо 48.2%-аар, дүн нь 155%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Картын төрлөөр:
- ₮ карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг
- Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг
- ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг
- Американ экспресс 4 удаагийн үйлдлээр 146.9 мянган төгрөг.
Төхөөрөмжийн төрлөөр:
- ПОС 20 удаагийн үйлдлээр 1.6 сая төгрөг
- ATM/CRM 54 удаагийн үйлдлээр 16.2 сая төгрөг
- Цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ тус тус хийгджээ.
Бэлэн бус гүйлгээ ихсэж буй энэ үед АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх, мессеж банкны үйлчилгээ идэвхжүүлж, гүйлгээгээ тухай бүрд нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Монголбанк
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав