Эдийн засаг
Д.ЦОГТБААТАР: ОФФШОР ДАНСАНД ОДООГООР НИЙТ 17 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БИЙ
АТОЗ” ТББ хэдэн онд байгуулагдав. Одоо яг ямар ажил хийж байна вэ?
-Манай 2017 оны нэгдүгээр сарын 18-нд байгуулагдсан. Гол зорилго нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон оффшор данс гэдэг асуудлын талаар олон нийтэд мэдээлэл түгээх юм. Өөрөөр хэлбэл оффшор гэдэг чинь юу гэсэн үг, оффшор данс гэж ямар зүйлийг хэлээд байна, гадаадад байршиж байгаа оффшор дансууд ямар учиртай юм гэдгийг Монголын нийгэмд таниулах, ойлгуулах гэж яваа юм. Монголын оффшор данстай хамааралтай, төрийн өндөр албан тушаал хашиж байсан албан тушаалтнууд, улс төрчид ямар хамааралтай гэдэг талаасаа ард иргэдэд ойлголт өгөх гэж л байгуулагдсан. Анх байгуулагдаад бид Монголын нийгмийн эдийн засагт энэ оффшор яаж нөлөөлөөд байдаг, гол үндсэн агуулга нь юм. Дэлхий нийтээр аваад үзэхэд дэлхийн эдийн засаг чинь 40-50 жилд нэг хямардаг юм байна. Гэтэл сүүлийн үед 10-20 жилд хямрдаг нөхцөл байдал үүссэн гэдэг. Тэгэхээр энэ бүхэнд юу нөлөөлөөд байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Ийм учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд, түүний эдийн засгийн судлаачид юунаас болоод ингээд байгааг судлаад үзэхээр оффшор бүстэй холбоотой гэж тогтоосон. Өнөөдөр оффшор бүсэд таван их наяд ам.доллар эргэлдэж байна. Үүнээс болоод дэлхийн эдийн засагт хямрал үүсч байна гэж үзсэн.
-Оффшор данс гэхээр улс төрчид л харагдаад байдаг даа. Тэгэхээр авилгатай холбоотой гэсэн асуудал яригдах болсон. Та энэ тухай юу ярих уу?
-Тийм. Холбоотой байлгүй яахав. Тэд эрх мэдлийнхээ хүрээнд илүү их мэдээлэлтэй байдаг. Тэгээд оффшор бүсэд ер нь татвараас зайлсхийж мөнгөө хадгалуулж, байршуулж болдог юм байна гэдэг үндсэн дээр л ийм асуудал үүсээд байна. Магадгүй зарим нь сайн ойлгоогүй оффшор бүсэд орсон ч байж магадгүй, нэг хэсэг нь сайн мэддэг болоод орсон гэдэг. Түүнээс бизнес эрхэлдэг хүн ийм их хэмжээний мөнгийг байршуулах нь юу л бол. Мөнгөө эргэлдүүлж, хөрөнгө оруулалт хийж өсгөхийг л бодно шүү дээ.
-Хэдэн жилийн өмнө оффшор бүсэд байршиж буй мөнгөний тухай мэдээлэл задарч Монголын улс төрчид байж магадгүй гэсэн байсан. Тухайн үед оффшор бүсэд энэ дээр ер нь манайхаас хэчнээн хүн байсан юм бол?
-Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо гэж байдаг. Түүгээр анх удаа оффшор дансны мэдээллийг зарласан. Ингэж зарлахдаа Монголын 611 компани, 49 улстөрч холбогдолтой юм байна гэж гарсан. Эндээс л хүмүүс оффшор данс гэдгийг ойлгож эхэлсэн. Энэ байдлыг манай “АТОЗ” ТББ монголчууддаа ойлгуулахыг хичээж анхны шүглийг үлээсэн гэсэн үг. Оффшорт мөнгө байршуулж байна гэдэг нь Монголын эдийн засагт нөлөөлж байна л гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар эцсийн байдлаар 23 хүний нэрс гаргаад байгаа юм. Манай байгууллага 2017 онд 12 хүний нэрийг УИХ-д оруулж үнэн мөнийг тогтоож өгөөч гэдэг асуудал тавьсан. Тэгээд тухайн үеийн УИХ-ын дарга, байнгын хороодын дарга нар, 76 гишүүнд бид албан бичиг хүргүүлсэн боловч шийдээгүй. Мөн хууль хяналтын байгууллага, АТГ, ТЕГ, ЦЕГ, татварын ерөнхий газар, ГЕГ, гэх мэт газруудад бүгдэд нь бичиг өгсөн. Бас л хариу өгөөгүй. Энэ юу хэлээд байна гэдэг нь ойлгомжтой. Таг дуугүй байна гэдэг чинь энэ асуудлыг ерөнхийдөө нуугаад байна гэсэн үг. Монгол Улс 2015 онд авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг соёрхон баталсан байдаг. Үндэстэн дамнасан санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх конвенц бас баталсан. Гэсэн хэдий ч бидний албан бичигт өнөө хүртэл хариу өгөөгүй байгаа нь харамсалтай. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол байна гэж бид харж байгаа.
-Энэ оны өмнөхөн Авилгын эсрэг хуульд эрх баригчид өөрчлөлт оруулж Авилгатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог болсон. Таны дээр дурдсанчлан олон улсын хоёр гэрээ хэлцэл конвенцоос ухарсан зүйл гэж яригдаж байна л даа?
-Одоо ерөнхийдөө институцын хоорондын тэнцвэртэй байдал гэж байх ёстой. Энэ байдал ихээхэн алдагдаж байна. Хэтэрхий нэг талруугаа явж байгаа. Тэгэхээр бид үүн дээр хэрвээ тэнцвэртэй байдал алдагдах, нэг хүн дээр эрх мэдэл очих тусам эргээд дарангуйллын шинжрүүгээ орчихлоо. Гэхдээ хуучин нийгэм шиг шууд дарангуйлал бий болохгүй ч нөгөө талаас хууль эрх зүйн дарангуйлал тогтоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл авилгын асуудлыг шийдэхэд нэг субъект бүгдийг мэдээд, нөгөө талаас хяналт тавих ёстой байгууллага нь оролцохгүй болоод ирэх тусам албан тушаалын гэмт хэргийг өөгшүүлнэ гэсэн үг. Эрх мэдэл Ерөнхий сайдад хангалттай байхад дахиад эрх мэдэл авч байгаа нь өөрөө инстутиц хоорондын тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна.
-Хууль хяналтын байгууллагаас 20 гаруй хүнийг оффшор данстай гэдгийг тогтоосон гэж та ярьсан. Тэдний дансанд хэдий хэмжээний мөнгө байгаа тооцоо судалгаа гарсан уу?
-Оффшор дансанд одоогоор нийт 17 тэрбум ам.доллар бий гэсэн асуудал яригдаж байгаа. Бидний зүгээс математик аргачлалаар бодоход үүнээс их хэмжээний мөнгө гарч ирнэ. Одоо энэ мөнгийг оффшор бүсээс оруулж ирэх талаар ярилцаж байгаа. Үүнээс гадна бас нэг асуудал манай улсад тулгамдаж байна. Зөвхөн гадаадад байгаа оффшор данс ярихаас илүү чухал асуудал бий. Тэр нь “Таван толгой”, “Оюу-Толгой”, “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийдэг, эдгээрийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж мөнгө ургуулах боломж гэж хардаг асуудал байна. Жишээ нь “Эрдэнэт үйлдвэр”-т улс төрчид яагаад шахааны бизнес хийж байгааг хар л даа. Тэнд оффшор бүс үүссэн учир эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах бодлого, ашиг сонирхол яваад байна. Бид төрийн өндөрлөгүүдтэй уулзаж байхдаа эл асуудлыг тавьж байсан. Бас таг чиг. Бид өнөөдөр зөвхөн гадаад байгаа оффшор бүсээс гадна дотоодод үүссэн оффшор бүсээ давхар харах ёстой. Ийм цаг нь ч ирсэн.
-Гадна байгаа тэр оффшор дансанд байгаа мөнгийг ойрын хугацаанд татан оруулж ирэх ямар боломж байгаа юм бол. Зарим нэгэн эрх баригчид энэ нь ямар ч боломжгүй гэх тайлбаруудыг өгч байгаа шүү дээ?
-Оффшор бүсээс мөнгө татаж оруулж ирэх боломж, гарц бий. Олон улсын авилга, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд байдаг. Тэдгээрт манай улс гишүүнээр элсэх хэрэгтэй. Жишээ нь манай улсыг хар жагсаалтад оруулсан ФАТФ гэдэг байгууллага бий шүү дээ. Гэтэл манай талаас эдгээр байгууллагад гишүүнээр элсэхээс зугтаасан. Ийм учраас эдийн засгийн хориг арга хэмжээнд орж, хар саарал жагсаалт гэсэн асуудал байсхийгээд л гарч ирээд байгаа юм. Эрх баригчид энэ асуудлыг цэгцлэхгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр нөгөө оффшор данстай нөхдүүдийн булхайгаа нуух гэсэн ашиг сонирхол харагдаад байна. ТББ-ын бид хэд уг асуудлыг мянга, мянга яриад ч нэмэр алга. Одоо манай “АТОЗ” ТББ-ын хийх ажил бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад уг асуудлыг дахиад тавина. Монгол Улс яагаад авлига, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагад гишүүнээр элсэхгүй байна вэ гэдгийг илүү нухацтай, чухалчилж тавина гэсэн үг. Мөн бид өөрсдийн боломжоор ажиллаж ирсэн. Ийм ч учраас 2017 онд олон улсын байгууллагуудад албан тоот хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл бид шүгэл үлээсэн. Монголд улс төрийн үлэмж хэмжээний авилга байна гэдгийг зарласан юм. Ингээд олон улсын байгууллагад та нартай хамтран авлига, санхүүгийн гэмт хэргийн асуудлыг шийдье гэсэн санал тавьсан. Эдгээр байгууллагууд өөрсдөө мэдээлэл цуглуулаад ажилладаг юм билээ. Гэвч бид одоогоор Европын холбоо, ОУВС, Дэлхийн банк, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газруудад авлига, санхүүгийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай саналаа явуулсан. Энэ дагуу Европын холбооноос манай улсад хандаж Засгийн газарт үүрэг өгсөн байдаг. Үүнд татварын орчноо ил тод нээлттэй болго, авлига, албан тушаал, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчноо илүү сайжруул гэсэн. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн болсон Сангийн дэд сайд Х.Булгантуяа Европын холбооноос тавьсан шаардлагад хариу өгөхдөө “Одоохондоо ийм боломж алга. Танай байгууллагын тавьсан асуудлыг харж үзье” гэсэн бөөрөнхий хариулт өгсөн байдаг. Энэ нь Монгол Улсыг олон улсын хориг арга хэмжээнд оруулдаг хар жагсаалт руу чирсэн явдал болсон. Өөрөөр хэлбэл олон улсын авлига, санхүүгйн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас өгсөн зөвлөмжийг нь биелүүлээгүй учраас улс нийтээрээ хүнд байдалд орох шалтгаан болсон. Үүнийг бид мартах учиргүй. Асуудал хүндэрсэн хойно эрх баригчид сая нэг ойлгосон, ойлгоогүйн хооронд мэдэн будилаж зөвлөмжийг нь биелүүлэх арга хэмжээ авсан шүү дээ. Тэгэхээр Монголын төр өөрөө ийм асуудал гаргаад байгаа нь их сонирхол татаж байна. Магадгүй цаанаа авлига, албан тушаал, санхүүгийн гэмт хэргийг хаацайлж, хамгаалж байж болзошгүй гэх хардах сэтгэл төрүүлж байгаа юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна