Дэлхий дахинд
ЗЛАТАН ИБРАГИМОВИЧ VS ЛЕБРОН ЖЕЙМС
Италийн Милан багийн швед довтлогч Златан Ибрагимович сагсан бөмбөгийн Лос-Анжелес Лейкерс багийн од Леброн Жеймсыг хэт улстөржиж байна гэж шүүмжиллээ.
Ибра “Леброн бол НБА-гийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэг. Тэр талбай дээр гайхамшгийг бүтээдэг. Гэхдээ би тамирчид улстөрд орохын эсрэг байдаг. Хүн болгон өөрийн ажлаа л хийх ёстой. Би хөлбөмбөгч хүн хөлбөмбөгөө л тоглож байгаа. Намайг дэмждэг маш олон хүн бий. Энэ нь намайг улстөрд ороод, тэдэнд нөлөөлж, сурга гэсэн үг биш. Олон алдартан үүн дээр алдаж байна. Тэд өөртөө хэт итгэлтэй, бүх юманд амжилт олж чадна гэж үздэг. Харин би тэднийг улстөрөөс хол бай гэж хэлмээр байна. Ганц Леброн ч биш” гэж ярьсан байна.
Харин Леброн Жеймс тун удалгүй хариуг нь барьсан юм. Леброн “Буруу санагдсан зүйлээ шүүмжлэхгүй байж би чадахгүй. Би нийгмийн шударга ёс, тэгш байдал, хүмүүсийг хамгаалахын төлөө тэмцдэг. Манай нийгэмд болж байгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, сонгогчдод дарамт үзүүлэх зэрэг олон буруу зүйлийг эсэргүүцдэг. Би энэ бүхнийг өөрийн биеэр амссан. Манай сургуульд сурдаг 300 хүүхэд өдөр бүр энэ асуудалтай тулгардаг. Тэдэнд дэмжлэг хэрэгтэй, тэр нь би юм. Би өөрийн алдар нэрээ манай улс, дэлхий дахинд болж байгаа муу муухай бүхнийг илчлэхэд зориулдаг. Миний үзэл бодол ямар нөлөөтэйг мэдэж байгаа болохоор би зөвхөн ганц спортод шигдээд суухгүй. Златан 2018 онд Шведэд буцахдаа өөрийгөө нэрнээсээ болоод ялгаварлан гадуурхагдаж байна гэж ярьж байсан шүү дээ. Түүнээс ийм шүүмжлэл сонсоход хачин байна” гэж USA Today-д ярьжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр24 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр46 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр45 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр48 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр