Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Б.ГАНТИГ: ЦАХИМ МӨНГӨНИЙ ДАВУУ ТАЛ НЬ ХИЛ ХЯЗГААР БАЙХГҮЙД ОРШИНО

Нийтэлсэн

-

Ард Бит ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантиг

Мөнгө ба түүний үүсэл, хэрэглээ, хувьсал өөрчлөлтүүд, уламжлалт цаасан мөнгө, цахим мөнгөний ялгаа зэргийг салбарын мэргэжилтний зүгээс дэлгэрэнгүй тайлбарласан яриаг хүргэе.

Криптовалют буюу цахим мөнгө гэдэг сэдэв сүүлийн үед халуун сэдэв болоод байгаа. Тэгэхээр одоо энэ нь яг юу юм бэ? Ямар учиртай юм бэ гэдгийг асуухаасаа өмнө мөнгө гэдэг зүйлийн талаар ярья. Мөнгөний үүсэл, туулсан түүх, өнөөдрийг хүртэл хэрхэн хувьсан өөрчлөгдсөн, үнэ цэн нь чухам юундаа байдаг талаар яриагаа эхлүүлье.

Мөнгө гэхлээр хүмүүс үнэ цэн гээд л их олон зүйлийг боддог. Худалдаа, наймаа арилжаа байсан хэрнээ мөнгө гэдэг зүйл байхгүй байхад хүмүүс хэрхэн зохицдог байсан юм бэ гэдэг нь өөрөө их сонирхолтой асуулт. Тэр үед хүмүүс арилжааг цэвэр бартерын журмаар буюу хоорондын солилцоогоор шийддэг байсан. Жишээ нь, нэг ямаатай хүн байлаа гэхэд нөгөө талд будаатай хүн байх ба тэд хоорондоо тэдгээрийг харилцан тохиролцож солилцоо хийдэг байсан. Үүнээс үүдэн мөнгө гэдэг зүйл байх ёстой юм байна гэдэг шаардлага нь үүсчихэж байгаа юм. Түүхийг нь эргээд харахаар анхны мөнгө ингэж үүссэн байдаг. Нэгэн арал дээр дундаа нэг нүхтэй, бөөрөнхий, жижгээс эхлүүлээд хэдэн метрийн том чулуунууд байжээ, одоо ч бий, рая стоүнс гээд. Гэтэл тэр арлын хаан нь үүнийг төлбөрийн хэрэгсэл болгож ашиглая гэж. Тэгж тэд чулуугаар наймаа хийдэг болсон гэдэг. Төлбөрийн хэрэгсэл болгохын тулд тодорхой шинж чанаруудыг агуулах ёстой байдаг. Хэн нэгэн хуурамчаар үйлдвэрлэх боломжгүй, ховор байх ёстой зэрэг. Давс хүртэл төлбөрийн хэрэгсэл байсан. Энэ мэтээр мөнгө гэдэг зүйл маш урт удаан хугацаанд олон зуун жилийн турш хувьсаад л яваа. Одоо зэс, мөнгө, алт үнэ цэнтэй байгаа шиг.

Монголд Хубилай хааны Юань төрийн үед цаасан мөнгө их ашигладаг байсан гэдэг. Жишээлбэл, Марко Поло Монголд ирээд буцахдаа цаасан мөнгөний концептыг ойлгон эргэж очоод хүмүүст үзүүлсэн байдаг. Энэ цаас наад шуудай алттай чинь тэнцэнэ гэхэд бүгд  шоолж, зарим нь урж, шатааж үзэх нь үзэж, алтан зоосоо гарган хазаж үзүүлээд, энэ бол жинхэнэ үнэтэй эд гэдэг байсан бол тэр явдлаас хойш 300 жилийн дараа анх Шведэд цаасан мөнгийг хэрэглэж эхэлсэн байдаг юм. Тэгэхээр мөнгөний хувьсал өөрөө тийм амархан зүйл биш. Тэгэхээр хамгийн өндөр хөгжилтэй Их гүрнүүд хүртэл гурван зуун жилийн дараа л хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй юу. Харин энэ бүхнийг дагаад нэгдсэн үйчилгээ шаардагдаж эхэлсэн нь банкны үйлчилгээний суурийг тавьж өгсөн байдаг. Банкны үндсэн үйл ажиллагаа бол бүртгэл хийх. Хэн нэгэн хүний эзэмшлийг л бүртгэж байх ёстой. Хэнд хэр хэмжээний хөрөнгө байна, ямар төрлийн зээл байна, юунд хөрөнгө оруулалт хийсэн зэргийг бүртгэдэг. Алтаар төлбөр тооцоо хийдэг байснаа яагаад цаасан мөнгө рүү шилжсэн гэхлээр алтыг кармаандаа хийж яваад хулгайд алдана, дээрэмдүүлнэ, ядаж л хүссэн хэмжээгээрээ аваад явж чадахгүй шүү дээ. Тиймээс хэрэглэхэд амар, авч явахад авсаархан, хөнгөн зүйл байх хэрэгтэй юм байна гэдгийг практикаас мэдэж авсан. Төлбөрийн картын системд шилжсэн нь мөн л их хэмжээгээр бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болсон, харин одоо цахим төлбөрийг ухаалаг утаснаасаа хэрэглэдэг болсноор төлбөрийн картын хэрэглээг эрс багасгаж байгаа.

Биткойн зах зээлд нэвтэрснээр юуг шийдсэн юм бэ?

Биткойныг анх үүсгэн байгуулж байх үед нэг их олон хүн тоодоггүй, маш жижиг хэмжээний цар хүрээг хамардаг байсан. Тэдний анхаарал хандуулсан гол том үндсэн сэдэв нь юу байсан бэ гэхээр мөнгөний дутагдлуудад анхаарал хандуулсан байдаг. Жишээ нь ямар дутагдлууд байсан бэ гэхээр, 2008 онд Америкийн эдийн засгийн хямрал болоход нөлөөлсөн гол хүчин зүйл нь банкууд орон сууцны чанаргүй зээлийг маш их хэмжээгээр гаргаж, эргэн төлөлт хийгдэлгүй байсаар зээлүүд нь хаагдаж байж. Энэ үед мэдээж өнөөх чанаргүй зээл өгсөн банкууд нь өөрсдөө дампуураад эхэлнэ шүү дээ. Харин банкууд дампуураад эхлэхээр тэр улсын хөрөнгийн зах зээл ч адил дампуураад эхэлнэ дээ. Эвгүй нөхцөл байдалд нэгэнт орчихсон Америкийн эдийн засаг 700 тэрбум доллар хэвлэж банкууд болон институциудаа аврахаас аргагүйд хүрсэн байдаг. Гэтэл үүний үр дүнд иргэд хохироод үлдчихсэн.

Хэр хэмжээний хохирол, ямар хэлбэрээр гарсан байдаг юм бол? 

Иргэд, хэрэглэгчдээс 3 сая иргэн орон гэргүй болж, 6 сая иргэн ажилгүй болж хоцорсон. Америкт болсон тэр зүйл дэлхий даяар мэдрэгдсэн. Монголд ч мэдрэгдсэн. Тэгэхээр энэ бүхний үр дүнд юу болсон бэ гэвэл нөгөө банкууд буюу үйл явдлыг бий болгосон нөхдүүд нь өөрсдөө доллар хэвлүүлж аваад ямар ч гэмгүй сугарч холдсон, нэг л хүн шоронд явсан гэсэн мэдээ явж байсан. Тэр хүн яагаад шоронд явсан гэхээр – мэдсээр байж албаар тэр уналт дээр ашиг хийсэн гэдэг үндэслэлээр. Тэгэхээр биткойныг хийсэн хүн юу харсан бэ? гэвэл, хүн төрөлхтөн энэ олон мянган жилийн түүхэнд мөнгөний тогтолцоо дандаа ийм төвлөрсөн засаглалтай байсан юм байна аа, хэзээ ч хэрэглэгчид нь өөрсдөө үнэ цэнийг тогтоох, удирдах концепт ерөөсөө орж ирээгүй юм байна, өдий хүртэл явсан тогтолцоо нь өөрөө хэрэглэгчдийн эрх ашгийг ерөөсөө хамгаалдаггүй систем тогтчихжээ гэдгийг харсан. Тэгвэл хэрэглэгчид өөрсдөө засаглалыг нь удирддаг мөнгөний тогтолцоо бий болгочихвол хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дандаа номер нэгт тавина, гэвч үүнийг биелүүлэхийн тулд технологийн шийдлээр л хийх юм байна, технологийг ашиглаад мөнгөний тогтолцоог орвонгоор нь эргүүлж болох юм гэдэг концепт юм. Хэрэглэгчид эцэст нь хохирч үлдэхгүй.

Доллар хэвлэхээр юу болдог юм бэ? гэхлээр, долларын үнэ цэн алдагдана, тэгэхээр иргэдийн насаараа хадгалсан мөнгө ч дагаад үнэ цэнээ алдана гэсэн үг. Жишээ нь, өнөөдөр 100 доллараар юу авч болохов гэхэд 5 жилийн дараа худалдаж авах чадвар нь тодорхой хэмжээгээр буурах үзэгдэл шүү дээ. Монгол төгрөг бол үүний маш том жишээ. Хамгийн муу засаглал бүхий бодлоготой, олон улсад ямар ч хүч байхгүй. Дээрээс нь дотроо бид маш буруу менежмент хийдэг болохоор үнэ цэнээ улам алдаж, инфляци их өндөр байдаг.

Тэгвэл цахим мөнгөний хувьд инфляцитай хэр харилцан хамааралтай вэ?

Инфляци гэдэг зүйл бас чухал гол сэдвүүдийнх нь нэг юм.  Яагаад гэхлээр цаасан мөнгөнүүд бүгд инфляцитай ямар нэг хэмжээгээр салшгүй холбоотой. Нэмж хэвлээд байдаг болохоор инфляци гэдэг зүйлтэй холбогдоод л байна.  Харин инфляци гэдэг зүйл байх ёсгүй юм байна гэж биткойн дээр оруулж ирсэн байхгүй юу. Тэрийг яаж шийдсэн юм бэ гэвэл, тоог нь хязгаарлачихсан, нийт 21 сая ширхэг байх ёстой. Тэгэхлээр үнэ цэнээ хэзээ ч алдахгүй. Биткойны хувьд төлбөрийн хэрэгслийн туулах мөчлөгүүдийг мөн адил давсаар л яваа. Учир нь анхны цахим мөнгө шүү дээ. Хамгийн анхны цаасан, төмрөн, алтан зоос, мөнгөний гулдмай ч шууд амжилттай хүлээн зөвшөөрөгдөөгүй, маш олон шалгуураар орсон байдаг. Биткойн хүмүүст маш том үүд хаалга нээж, олон хүний нүдийг бас нээж өгсөн. Бид бүгд мөнгө гэдэг бол энэ цаасан хэлбэрээрээ л үнэтэй, үүнийг хэзээ ч өөрчилж болохгүй гэээд тархинд суучихсан дүрэмтэй байдаг.

Цахим мөнгөний тухайд бол: Энэ дүрмийг чинь хүн л бичсэн юм чинь илүү сайн дүрэм гаргаж ирэх, түүгээр магадгүй сольж болох юм гэдэг санаа. Ер нь биткойны үндсэн зорилго бол ерөөсөө л хэрэглэгчид өөрсдөө засаглаж болох, удирдаж болох шинэ мөнгөний тогтолцоо ба тэрийгээ блокчэйн технологиор шийдчихсэн.

Критовалют болон цахим мөнгөний ирээдүйг юу гэж харж байгаа вэ? 

Бусад төлбөрийн хэрэгслүүд ч бүгдээрээ хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маш их цаг хугацааг авсан гэж дээр ярьсан шүү дээ тэ? Одоо жишээлбэл Америкийн доллар нь өөр төрлийн мөнгөнүүд дундаас шалгаран гарч ирсэн. Харин цахим мөнгө өнөөдөр яг ямар түвшинд явж байна вэ гэхээр Төв банкууд өөрсдөө цахим мөнгөтэй болох ёстой юм байна гэдэг зүг рүү томоохон улсуудын ихэнх нь хөдөлж эхэлсэн байгаа. Бүр 60 хувь нь бодит ажил хийгээд эхэлчихсэн, 90 хувь нь судалгааны түвшинд явж байна. Хятад бол жишээлбэл аль хэдийн дижитал ертөнц рүү орчихсон. Гудамжинд гуйлга гуйж байгаа хүн нь хүртэл QR уншуулж мөнгө авдаг болчихсон учраас тэдэнд шилжилт хийх нь их амархан байх болно. Харин Америкт фэйсбүүкийн гаргаж байгаа цахим валют Дием бол дэлхий даяар фэйсбүүкийн бүх хэрэглэгчид ашиглаж болох блокчэйн дээр суурилсан цахим валют. Энэ валютыг АНУ-ын зохицуулагч байгууллагууд нь зөвшөөрөл олгож хэрэглээнд нэвтрүүлэхээр зэхэж байна.

Дэлхий даяар цахим мөнгөний нэг давуу тал нь юу байдаг вэ? гэхлээр, хил хязгаар байхгүй. Бид гадаад улс руу явахдаа цаасан мөнгө халаасандаа хийгээд авч явъя гэхэд 10 мянган доллараас дээш байх тохиолдолд деклораци хийх ёстой байдаг шүү дээ. Халаасандаа биш утсан дотроо хязгааргүй хөрөнгийг хийгээд явах боломжийг нээж өгнө. Тэгэхээр ирээдүйн тухай ярихад хүссэн хүсээгүй бид блокчэйн технологийг маш их ашиглаж байна. Учир нь үнэ өртгийн хувьд хямдхан, хэрэглэхэд хялбар, хамгаалалт маш сайтай. Мөнгө цахим болох бүх нөхцөл нь бүрдчихсэн, устаж үгүй болохгүй. Интернэт гэдэг зүйл үгүй болж байж л устах байх. Ийм учраас бүх улс орон, төр засгууд нь цахим мөнгийг нээлттэй дэмжиж, өөрсдөө ч оролцоод явж байна. Криптовалют цоо шинэ зах зээлийг бий болгочихлоо. Биткойны ханш сүүлд анх удаагаа 1 триллион долларын зах зээлийн үнэлгээг давлаа. Энэ юуг харуулж байна вэ гэхлээр, жижигхэн зах зээл гэсэн үг. Үүсгэн байгуулагдаад  10 гаруйхан жил болж байгаа учраас илүү өргөжих, сайжрах, илүү хөгжүүлэлт хийх орон зай бол байгаа. Технологийн хөгжил асар хурдтай явж байгаа нь технологиор бид нар юу хийж болох вэ гэдгийг хүмүүст харуулаад эхэлчихлээ л дээ.

Блокчэйн гэдэг нь төвлөрсөн бус сүлжээн дээр суурилсан систем шүү дээ. Ер нь бүртгэлийн систем, энийг ашиглаж юу хийж болох вэ гэдэг шинэ нээлтүүд л яваад байна л даа. Төвлөрсөн бус бодлогоор өөр ямар салбарыг өөрчилж болох вэ гэхээр хамгийн боломжтой том салбар нь санхүүгийн үйлчилгээнүүд юм. Тэгэхээр би зээл авдаг юм уу, эс үгүй бол хадгаламж хийхдээ төвлөрсөн байгууллага ашиглахгүйгээр, илүү шимтгэл төлөхгүйгээр блокчэйн дээр хийж болох нөхцөл нь бүрдчихээд байна. Даатгал ч байдаг юм уу, санхүүтэй холбоотой бүх зүйлийг төвлөрсөн бус блокчэйн дээр хийж болох юм байна гэж байгаа юм. Одоохондоо анх удаагаа сонсоход хол санагдаж болох юм. Тэгэхдээ нөгөө талдаа бид интернэтийг 80,90-ээд онд түр зуур ингэж байгаад алга болно гэж ярьдаг байсан даа, гэтэл одоо улам хөгжсөөр байна. Тэрэнтэй л яг ижилхэн. Одоогийн залуус 10,20 жилийн дараа хөгшрөөд, том болоод ирэхэд тэдэнд бол энэ бүхэн чинь энгийн л ойлголт, хэрэглээ болно.

Мода Монголоор дуусна гээд үг байдаг шүү дээ, харин энэ тал дээр хөл нийлүүлээд л алхаад байх шиг? 

Яг энэ тал дээр тийм. Одоо харин хөл нийлүүлж алхахын тулд бид дотоодын бүтээгдэхүүнээ дэмжээд гадагшаа гаргах хэрэгтэй.

Жишээлбэл?

АрдКойн гэдэг төслийг олон улсад маш зөв байр суурьтайгаар гаргах ёстой. Тэр боломж нь байна уу гэвэл байна. Интернетийн хөгжлөөс Монгол бол хол хоцорсон шүү дээ. Тийм учраас дараагийн фэйсбүүк Монголоос гарна, дараагийн Амазон манайхаас гарна гэдэг бол угаасаа худлаа. Харин блокчэйны салбар өөрөө залуу салбар учраас бид яг зэрэг гараанаас гарч байгаа юм. Тэгэхлээр гараанаас гарч байхдаа бид тогоон дотроо жийлцэж байгаад дуусаад хоцорчихвол харамсалтай.  Өнөөдөр бид энэ том салбарын нэгэн тоглогч нь болох боломж нь байна уу гэвэл тийм. Тэгэхээр шилдэг залууучууд нийлж байгаад бид ямар байдлаар тийшээ гарвал амжилттай явах юм гэдэг дээр нэгдэх хэрэгтэй. Үүд хаалга нь нээлттэй байна. Бид тэрийг зөв л ашиглах ёстой, зөв ашиглаж чадвал хязгаар үгүй. Монгол залуучууд бид өөрсдийгөө голох хэрэггүй суралцаад шийдээд, хийгээд явахад бүрэн боломжтой харагдаж байна.

Сүүлийн үед АрдКойнтой холбоотойгоор олон хүмүүс байр сууриа илэрхийлж байгаа. Таны хувьд энэ салбарыг сонирхож байгаа хүмүүст юу зөвлөж, юуг анхааруулах вэ?

Хоёр талтай. Нэг хэсэг нь юм нь уншдаг, мэдлэг мэдээлэлтэй хүмүүс, нөгөө талд нь ямар ч мэдээлэлгүйгээр зүгээр л бусдыг дагаад яваа хэсэг хүмүүс байна. Хэрэглэгчдийг юуны өмнө блокчэйн гэж юу вэ гэдгээ ойлгож, мэдэж аваасай гэж бодож байна. Блокчэйн гэж нэг их гайхамшигтай зүйл гэж яриад байдаг хэрнээ “бүртгэлийн систем” гэхээр өө, зүгээр л бүртгэл юмуу гээд байдаг. Гэвч нийгэм,  суурьшлын гол үндсэн суурь нь бүртгэл дээр тогтдог шүү дээ. Хүн төрөхдөө регистрийн дугаар, төрсний гэрчилгээгээ аваад бүртгэгддэг. Аль нэг улсын иргэншилтэй болж, цаашлаад цэцэрлэг, сургуульд сурна, вакцин хийлгэнэ, сургуулиа төгсөж диплом гардах гээд амьдралын туршид хийсэн бүтээсэнтэйгээ  бүртгэгдээд явж байгаа шүү дээ. Сайн үйл хийвэл бүртгэгдэнэ, хууль зөрчсөн муу үйл хийвэл бас л бүртгэгдэнэ. Энгийн боловч тухайн хүнийг төрснөөс хойш үхэх хүртлээ хэн байсныг, хэрхэн амьдарсныг тухайн бүртгэлээс харж болно. Эцэстээ бид нас барсны гэрчилгээ авч сүүлийнхээ бүртгэлийг хийлгээд амьдралаа төгсгөдөг.  Нийгэм ерөөсөө бүртгэл дээр тогтож байдаг, бүртгэл байхгүй бол юу ч байхгүй. Бүртгэдэггүй байсан бол Америк кинон дээр гардаг шиг таарснаа хөнөөгөөд, дур зоргоороо аашлахад хүргэнэ.

Монгол Улсад ямар ашиг өгөөж өгч болох вэ?

Мэдээж бид олон улсын зах зээлийг сайн судлаагүй хэрнээ дотооддоо талцан хуваагдсаар байвал амжилтад хэзээ ч хүрэхгүй. Энэ 10 гаруй жилийн түүхтэй залуухан зах зээлд бүх зүйл шинээрээ байна, Монголчууд бид ч шинээрээ байна. Харин бид хамтарч, нэгнээ дэмжиж, дутагдал, сул тал дээр нь зөвлөгөө өгч олон улсад хүч үзэх хэрэгтэй. Миний чин хүсэл бол Монголоосоо энэ салбарт тэргүүлэх бүтээгдэхүүн гаргах, түүнийг олон улсын том, том байгууллагуудад хүлээн зөвшөөрүүлж олон сая хэрэглэгчтэй болгох юм. Бид эдийн засгийн үр өгөөжийг солонгоруулах талаар маш их ярьдаг боловч хамтарч чадаагүйгээс болж амжилтад хүрдэггүй. Бид бие биенээ хэмлэж, шүүмжилж, муулж, хойноос нь татсанаар хэн ч ялагч болохгүй, эцэст нь бүгд ялагдагч болоод хэн нэгэн рүү хуруугаа чичлээд л үлдэнэ. Тиймээс би олон мянган залуус бүсгүйчүүддээ хандан бас хэлмээр байгаа юм, бид нэгдэх хэрэгтэй, итгэлтэй байх хэрэгтэй, түүний ард харин бид Монгол улсаа дэлхийн зэрэгтэй хөгжилтэй мундаг улс болгох болно.

 

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.

Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.

Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.

Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр19 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр19 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд19 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент20 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент20 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм21 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм21 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм21 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм21 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр6 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм6 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр6 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим