Дэлхий дахинд
ХЯТАДЫН ДЭЛГҮҮРҮҮД “H&M” БРЭНДИЙГ БОРЛУУЛАХААС ТАТГАЛЗАЖ БАЙНА
Хятадын хэд хэдэн томоохон интернет дэлгүүрүүд Шведийн “H&M” компанийн бүтээгдэхүүнийг худалдаанаас татжээ. Тус компани хүний эрх зөрчигдөж буй гэсэн шалтгаанаар Шинжаан Уйгарын өөртөө засах орны хөвөн даавуу авахаас татгалзсанд Хятадын нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэлд өртжээ.
Хятадын “Tmall”, “Taobao” зэрэг цахим дэлгүүрүүд “H&M” брэндийн бүтээгдэхүүн хайхад ийм төрлийн бүтээгдэхүүн илрээгүй гэсэн хариу гарч ирж байгаа гэнэ.
Лхагва гарагт (2021.03.24) Синьхуа агентлаг “H&M” худалдааны тэмдэг худал зүйлд итгэн хятадын ард түмний эрх ашгийг зөрчиж, ингэхдээ хятадын ард түмэн дээр мөнгө хийхийг завдаж байна гэсэн нийтлэл гаргажээ.
Хятадын нийгмийн сүлжээнд тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг уриалж байна. “H&M” брэндийн сурталчилгаанд тоглодог Хятадын нэрт жүжигчин Хуан Сюань тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан тухай мэдээлжээ.
“H&M” компани Шинжаан Уйгарын өөртөө засах оронд гарал үүсэл, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж, албадан хөдөлмөр хийлгэж байгаа тухай иргэний нийгмийн байгууллага болон хэвлэлүүдийн мэдээлэлд санаа зовниж буйгаа мэдэгдэж, Шинжаанаас хөвөн авахгүй болсноо зарласан юм.
Хятад улс дэлхийн хөвөнгийн 20 хувийг үйлдвэрлэдэг ба үүний ихэнх хувийг Шинжаанаас нийлүүлдэг байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна