Дэлхий дахинд
ОРОСЫН БХЯ: АНУ МАНАЙ ЭСРЭГ СЭТГЭЛЗҮЙН ДАЙН ЭХЛҮҮЛЛЭЭ
АНУ тэргүүтэй барууныхан Оросын эсрэг шинэ төрлийн дайн-сэтгэлзүйн дайн эхлүүллээ гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын төрийн гуравдугаар ангиллын жинхэнэ зөвлөх Андрей Ильницкий “Арсенал Отецества” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
Түүнийхээр бол барууныхан орчин үеийн арми, цөмийн зэвсэгтэй Орос өөрсдөд нь асар их хохирол учруулах болохоор шууд цэргийн мөргөлдөөн үүсгэхээс зайлсхийж байна, ер нь ч ийм зэвсэгт мөргөлдөөн ойрын арван жилдээ болох магадлал байхгүй гэнэ. Ийм л болохоор АНУ тэргүүтэй Барууныхан Оросын эсрэг мэдээллийн уян хатан дайн эхлүүлээд байгаа юм гэж зөвлөх онцолжээ.
“Энэ бүхэн дайны шинэ хэлбэр бий болгож байна. Дайны сонгодог хэлбэрийн үед эсрэг талынхаа амьд хүчийг устгадаг бол, кибер дайны үед дайсныхаа дэд бүтцийг устгана, харин энэ шинэ дайны гол зорилго нь хүмүүсийн ухамсрыг устгана нэг үгээр хэлбэл эсрэг талынхаа нийгмийн ухамсар, соёл иргэншил, сэтгэл зүйг өөрчилнө. Ийм дайныг л би сэтгэлзүйн дайн гэж нэрлээд байгаа юм” гэж Ильницкий мэдэгдсэн байна.
Төрийн зөвлөхийн хэлснээр бол амьд хүч, дэд бүтцийг, “хувьслын явцад”, сэргээн босгох зэргээр засч сэргээж болно, харин “сэтгэлзүйн” ийм дайны үр дагаврыг шууд арилгах хэцүү, хамгийн багаар бодоход хүний амьдралын нэг үе өнгөрсөн хойно залруулдаг, тэгээд ч ингээд засч залруулна гэдэг тодорхой жоргүй байдаг гэнэ.
Батлан хамгаалахын сайдын зөвлөх бас сэтгэлзүйн ийм дайны эсрэг эн тэргүүнээ авах арга хэмжээг дурдсан байна. Түүнийхээр бол энэ нь интернетийн хувьд тусгаар байх, иргэний болон хүчний байгууллагын хүрээнд мэдээллийн довтолгооны эсрэг ажиллах боловсон хүчин бэлтгэх, залуучуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, өнөөгийн засаглалын гол тулгуур болох коссерватив олонхитой өргөн яриа өрнүүлж идэвхийг нь өрнүүлэх зэрэг арга хэмжээг нэрлэсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүний өмнө хилийн чанадаас Оросын ололт амжилтын эсрэг мэдээллийн бүхэл бүтэн кампанит ажил явж байна гэж мэдэгдэж байсан юм. Төрийн тэргүүн энэ үеэрээ Орос улс өнөөдөр улс орны хөгжлийг сааруулах, түүний явцад асуудал үүсгэхэд чиглэсэн түрэмгий, ужгирсан бодлоготой тулгараад байна гэжээ. Энэ бүхэн эцсийн эцэст Оросыг сулруулах, манай орныг гадаад талаас хяналтад оруулахыг зорьж байгаа юм гэж Ерөнхийлөгч тэмдэглэсэн юм.
#МонголынМэдээСонин #БайрСуурь
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна