Дэлхий дахинд
ОРОС, УКРАИНЫ ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ДАХИН СЭРГЭЖ БОЛЗОШГҮЙ
Украины армийн ерөнхий командлагч Руслан Хомчак энэ долоо хоногт “ОХУ Украины хилийн дагуу цэрэг байршуулж буй нь тус улсын аюулгүй байдалд заналхийлж буй явдал. Москва Киевийн эсрэг хэт түрэмгий бодлого баримталж байна” хэмээн мэдэгджээ.
Мөн тэрбээр Москвагийн талыг баримталдаг салан тусгаарлагчид 2020 оны долдугаар сард гарын үсэг зурсан гал зогсоох тохиролцоог удаа дараа зөрчиж байгааг онцолсон байна. Харин салан тусгаарлагчид Украины засгийн газрыг гал зогсоох тохиролцоогоо зөрчсөн хэмээн буруутгадаг.
Киевийн мэдээлснээр 2014 оноос хойш хоёр талын мөргөлдөөнд 14000 гаруй хүн амь үрэгдсэн аж. Өнгөрсөн онд гэхэд Украины 26 цэрэг алагдсаны дөрөв нь мэргэн буудагчийн суманд өртөж, амьсгал хураасан байна.
Хомчакийн хэлснээр, ОХУ-ын олон мужаас цугларсан цэргүүд Украины хилийн ойролцоо цугларч, тулаанд бэлтгэн сургуулилалт хийж байгаа аж. Харин Кремлээс Украины хилийн ойролцоох хурцадмал байдал дахин сэргэж буйд санаа зовж, Киевийн тал салан тусгаарлагчидтай дахин мөргөлдөөн эхлүүлж болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.
Тухайлбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид хурцадмал байдал эргэн сэргэж буйд санаа зовохын хажуугаар Украины талын өдөөн хатгалгаар дайн дэгдэх вий гэдгээс болгоомжилж байна. Бид үнэхээр дайн хүсэхгүй байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: REUTERS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр19 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна